Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Зурсан зургаа дэлгэцээр амилуулан үлгэрийн ертөнцөөр аялаарай
Музей

Зурсан зургаа дэлгэцээр амилуулан үлгэрийн ертөнцөөр аялаарай

Урлаг Урлаг28/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуй, БНСУ-ын зураач Ли Ерин нарын хамтарсан “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл боллоо.
Энэхүү номын агуулгаар “Чингис хаан” үндэсний музейн тавдугаар давхарт дижитал интерактив проекц байрлуулсан бөгөөд хүүхдүүд өөрсдийн гараар хадны зураг зурж, сканердуулан зурсан дүрүүд интерактив проекц дээр хөдөлгөөнтэй болж гарч ирдэг. Түүнийг нь шууд дэлгэц дээр амилуулан харж, үлгэр туульсын ертөнцөд нэвтрэн орж, гайхалтай аяллыг өөрийн бие, билиг оюунаар мэдрэх боломжийг хүүхэд, багачууддаа олгон бэлэг барьж байна.
Хүүхэд, багачууд тус музейд өөрсдийн танин мэдэрсэн зүйлээ зурж, гайхамшиг хадны зургийн ертөнцөөр хамтдаа аялж, өв соёлоо танин мэдэж, үлгэр туульсын ертөнцөөр аялах боломжтой.
Аялал наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 11-нийг хүртэл “Чингис хаан” үндэсний музейн тавдугаар давхрын танхимд байрлах “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” соёлын боловсролын хөтөлбөрт үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, ССАЖЗЯ, БНСУ-ын ССАЖЯ-ны харьяа Үндэсний Ази соёлын төв (ACC)-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэвлэгдсэн тус номын дээжээс Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад хандивласан аж.
May be an image of 3 people, child, people studying, childrens toy and text
May be an image of 6 people, child, people studying, childrens toy and text
May be an illustration of 1 person, slow loris and text
May be an image of 1 person, child, studying and text
May be an image of text
No photo description available.
May be an image of xray
May be an image of zebra, rhinoceros, elephant and cheetah
No photo description available.
May be an image of 6 people, dais and text
May be an image of 2 people, table and text
May be an image of map and text
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.