“Ухаарал” гэсэн баримтат киног олж үзээд өөрийн эрхгүй уярлын нулимс унагав. Youtubе-д байна лээ. Byasalgal.mn – ээс ч үзэж болно. Маанитын чанга дэглэмтэй хорих ангид болсон випашяна бясалгалын талаар, тэнд суусан хүмүүсийн чин сэтгэлийн үгс, гол нь тэдний царайд гийсэн ухаарлын гэгээг хараад бидэнд, энэ нийгэмд чухам юу хэрэгтэй байгааг ойлгоно. Өнгө мөнгө, эрх мэдэл, нэр алдрын төлөө үхэлдэн тэмцэх шунал тачаал, эцэс төгсгөлгүй мэт хэрүүл дажин, үймрэл бухимдал… Энэ бүхний цаана хүн гээч амьтан юу эрнэ вэ? Аз жаргал, амар амгаланг л. Гэтэл тэр тийм олдошгүй эрдэнэ, хүршгүй холын зүйл үү? Бусадтай булаалдан, амь өрсөн тэмцэлдэх албатай юу? “Амгалан жаргал бол туйлын энгүүн зүйл. Хүн л өөрөө энгүүн байж чаддаггүй” гэсэн Багшийн үг санаанд орно. Эрх чөлөөгүй гяндан дотор жинхэнэ эрх чөлөө, энгүүн байхын сайхныг амталсан тэд үнэхээр хувьтай. Насан турш ямба хамбандаа бялуурч, горын идээгээр гулгиж яваагаа буян заяа гэж боддог хүмүүсээс хавьгүй дээд буян заяатан хуврагийн чуулган шиг санагдсан, тэр бясалгагчид.
Зохиогч: Урлаг
Загвар өмсөгч, жүжигчин Шүүдэрцэцэг “Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж, хайрынхаа халуунд шатаж явсан. Хосууд хэдэн сарын өмнө хоёр тийшээ болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир гэлцэх болсон.Тэгвэл энэхүү яриа нь үнэн бөгөөд Шүүдэрээ гадуур шинэхэн амрагтайгаа зугаалж яваад олны хараанд өртсөн гэдэг.
Эмэгтэй хүнийг хайрлаж байхыг сануулсан гэрэл зургууд
Сонирхолтой “Cartoon” /Фото/
“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй болсон.
Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.
Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн наадмаар 1024 бөх зодоглоно. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж суугаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.
-Бороотой өдрийн халуухан мэнд ээ манайхаан. Өчигдөр NBA-гийн түүхт 70 дахь улирлын финал дууссанаар SPS HD тв-ийн үзүүлдэг тэмцээнүүдийн 2015-16 оны улирал албан ёсоор өндөрлөлөө. Ингээд хэдүүлээ өнгөрсөн улирал чухам юу юу болоод өнгөрснийг эргэн нэг дурсах уу?
Нийслэлд урд шөнөөс эхлэн үргэлжилсэн бороо тасралтгүй орсоор байна. Үргэлжилсэн борооны улмаас 13 дугаар хороололын Сэлбэ хотхоны хажуугаар урсаж буй Сэлбэ гол үерийн түвшинд хүрч, эрэг орчмоор нь тавьсан автомашинууд урсах аюулд хүрчээ. Тиймээс автомашины эзэд машинаа шуурхай авахгүй бол голын эрэг нурах аюултай байна гэсэн зураг цахим сүлжээнд тархжээ. Одоогоор нийслэлд айлууд үеэрт автаж, хашаа хороо борооны усанд автаж урссан гэх мэдээлэл НОБГ-т ирээгүй байгаа ажээ.
“Аз жаргалд хүрэх зам гэж байхгүй. Аз жаргал өөрөө зам юм” Гаутама Будда, МЭӨ 500 оны үед Энэтхэгт амьдарч байсан.
“Бүх төрлийн болгоомжлол дотроос хайраас зүрхшээх болгоомжлол нь жинхэнэ аз жаргалд хамгийн хор хөнөөлтэй” Бертран Рассель, 1800-аад оны эхэн үед амьдарч байсан.
