Усанд живэх шахсан Улаанбаатарын хамгийн хөгжилтэй 14 пост
Зохиогч: Урлаг
Роналдугийн талбай дээрхи хамгийн ууртай үе ба ширүүн зодоон /Видео/
Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.
“Blue moon art” галлерейн уран бүтээлч Х.Ариунзаяагийн бие даасан уран бүтээл болох “Passion” үзэсгэлэн энэ сарын 22-нд буюу өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийж 7 дугаар сарын 1-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Уран зураг, урлагт хайртай хүн бүхнийг урьж байна.
Өнөөдөр /06.22/ ч бороо хуртай өдөр үргэлжлэх нь. Нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно гэдгийг цаг уураас мэдээллээ. Тиймээс иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, хүүхдүүдээ гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг мөн анхааруулсан байна. Ойрын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдож, гурван айл өрхийн 13 иргэн, 30 тооны бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн он гарснаас хойш ОБЕГ-ын алба хаагчид найман суманд нийслэлийн дөрвөн дүүрэгт зургаан удаа тохиолдсон үер усны дуудлагаар ажиллажээ. Аврагчид зургаан хүнийг аварсан ч 13 хүн живж нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 17. Буд гараг. Долоон улаан мэнгэтэй, гар одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно.
Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Орхон аймгийн АН дотроо бужигнах болсон шалтгаан гэж бий. Бас үүнээс үүдэн гарсан үр дагавар ч гэж бий. УИХ д нэр дэвшихийг хүссэн Шонхор фракцийн нууц ноёнтон гэгддэг Дүрзээгийн Одхүү манай фракцийн хэн нэгэн заавал Орхон аймгийн АН-ын дарга байх ёстой гэж үзсэн. Намын даргын сунгаанд орж ганцхан хүнээр ялагдсан хор шар нь дарагдаж амжаагүй Шонхорынхонд энэ үг тагнай доор нь зөгийн бал дуслуулж тэд ч намын даргын суудлыг хатуухан хэлвэл булаах аян дайнд мордож.
Өнөөдрийн мишээл тодруулан бахдах унших мэдээг “НҮБ-ын Залуучуудын форумд Монгол улсаа төлөөлөн оролцохоор Т.Энхбаяр гэдэг Тайваны их сургуульд тэтгэлгээр сурч буй оюутан шалгарснаар”тодруулж байна.
Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” нэрээрээ олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд”Ноён Бондгор” хэмээх содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдэг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болсон.
Сүүлийн үед тэрбээр кино жүжигчин болоод буй гэнэ лээ. Нэг сарын дотор гурван кинонд тоглох санал хүлээн авч өөрт таалагдсан дүрээ бүтээсэн ажээ. Хийж бүтээхээр жигүүрээ хийн яваа дуучин залуу маань “Саналаа битгий худалдаарай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгосон. Түүнийг нэр дэвших гэж байна шуум дэгдсэн.
