Зохиогч: Урлаг

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар бороо орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Read More

Анхны цас унаж, айлууд өвөлжөөндөө буухын цагт ачаа хөсөг харгалдсан намрын уварч цуварсан их нүүдлийн ард шивээ ганхсан шаргалхан талд Бөтөөрий уул гав ганцаараа сүүмэлзэн хоцорно. Таваг нь халсан атан тэмээд нэвт шувт гулс гулс алхалсаар их талын хаяа руу нүүдэл тонгойхын алдад өөжинд суусан хүүхдийн нулимстай нүдэнд мөнөөхөн хөвхөр хөх уулс адуу дагасан чөдөртэй ганц бүгээн морь шиг тэнгэр, газрын савслаганд бүдчин дэгсээр бараа тасарна. Ачаан дээр даруулсан хуурын хялгас хээрийн хэлгий хөх салхинд хэл орон хүнгэнэж “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу сонсголын үзүүрт холдон ойртон эгшиглэнэ. Нутаг усаа гэж өрц хөндүүрлэн нулимс унагаасан Бавуугийн Лхагвасүрэнгийн ангаахай бага насны алтанхан дуртгалын сэжүүрийг сөхвөл ийм буюу… Тээр жил залуу, тэнэгхэн насандаа намайг Сайншандын гудамжинд эмээлтэй морио алдсан амьтан шиг согтуу гэлдэрч явахад Бавуугийн Лхагвасүрэн нэгэн захидалдаа:

Read More

Жүжигчин Н.Мөнхсоёл “Мөрдөгч олон ангит киногоор олны танил болсон. Харин өдгөө “Яг түүн шиг” шоугоор үзэгчдийн эчнээ танил болоод буй. “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглосон.

Read More

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.

Read More

2001 онд дэлгэцэд гарсан “Галзуу хурд” киноны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус киноны Лэттийн дүр болох жүжигчин Мишель Родригозын “Entertainment weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Дашрамд , “ Галзуу хурд ” киноны наймдугаар анги 2017 оны хавар үзэгчдийн хүртээл болох ажээ .

Read More