Зохиогч: Урлаг

Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон. Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов зальтай байх чадвар бөгөөд амьдралаа хүссэнээрээ удирдах боломж юм. Аз жаргалтай байхад юугаар ч дутагдахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газраа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалзах зэрэг нь ямар ч хамаагүй.

Read More

“Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 03-ны өдөр зохин байгуулахаар товоо зарласан билээ. Өнөөдөр энэхүү наадмынхаа талаар мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Хэвлэлийн бага хуралд Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр, МУГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар нар оролцсон юм.

Read More

Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Тэгвэл эл өдөр нь өнөөдөр юм. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, бурхны хутаг нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхцсан бэлэг дэмбэрэлтэй өдөр юм. Тодруулбал, 2500 жилийн тэртээ Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч, Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 15. Санчир гараг. Хонгорцог одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Авахуй . Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана.

Read More

Монголын телевизийн салбарт өөрийн гэсэн шинэ өнгө төрхийг тодорхойлж чадсан “VTV” телевизын хамт олон “All or nothing” шоу төслөө цуврал нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.

Read More

“Камертон-2” шоунаас дөрвөн залуу ялагч болон одоогийн “Бид 4” хамтлагийг байгуулан уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэж байсан. Тэгвэл тус хамтлагийн гишүүд солигдсон гэдэг. Дуучин Б.Баярмандах хамтлагаа орхисон.

Read More

Ази тивийн зүрхэнд оршдог Япон улс буюу “Их наран” улсын тухай ярихад хамгийн түрүүнд технологийн дэвшил нь санаанд бууна. Мөн тус улсын дэлхийд гайхагддаг нэг онцлог нь хоол хүнс. Тиймдээ ч Токёогийн гудамжаар байдаг дээд зэрэглэлийн кафе, ресторануудаар амтат сүши, темпура, жантай гоймон зэргээс эхлээд далайн гаралттай, эрүүл амин дэмтэй хоолны жагсаалт үргэлжилнэ.

Read More

Загвар өмсөгч С.Төгсийг өөлөхийн аргагүй төгс биетэй гэлцдэг. Тэгвэл олны харцыг булаасан зэгзгэр бүсгүй галбираа төгс хэвээр нь авч явахын тулд багагүй хүчин чармайлт гаргадаг гэнэ шүү. Түүний бие хаагаа сайхан хэвээр нь байлгах гол нууц нь хоолны дэглэм юм байна. С.Төгс биед хэрэггүй, таргалуулдаг зүйлүүдээс татгалзахын тулд багагүй тэвчээр гаргаж буйгаа ч нуусангүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Read More

Монголдоо цорын ганцад тооцогдох язгуур урлагийн “Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд буюу ирэх бүтэн сайн өдрийн 18.00 цагт УДЭТ-д болох гэж байгаа бөгөөд билетийг ч мөн Улсын Драмын Эрдмийн Театрын кассаар борлуулж байгаа юм. Харин билет авах гэсэн зарим иргэд УДЭТ-ыг андуурч Улсын Дуур Бүжгийн театрт очоод буй асуудал гарчээ.

Read More

“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм байна.

Read More