“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй боллоо. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн бөгөөд цаашдаа эмчээрээ ажиллах нь дамжиггүй ээ. Тэгвэл түүнд урлагийн карьер нь муу нөлөө үзүүлэх бололтой.
Зохиогч: Урлаг
Нугасны муухай дэгдээхэй байсан одод
Нэгэнт олонд танигдаж нийгэмд байрь сууриа эзэлсэн нэвтрүүлгийн нэг бол яах аргагүй “ТВ8” телевизийн оргил цагаар гардаг “Гольф & Кофе”. Тус нэвтрүүлгийг 2009 онд Сэтгүүлч С.Отгонмөнх анх санаачлан энгийн ардаас Төрийн түшээд хүртэлх өндөрлөгт хүрсэн мэдлэг боловсрол, ажил амжилтаараа тэргүүлсэн салбар салбарын эрхмүүдийг оролцуулж хувь хүний дотоод мөн чанар, ажил, амжилт, гэр бүл болоод нийгмийн талаарх үзэл бодлыг үзэгчидтэйгээ хуваалцах зорилгоор санаачилсан байдаг.
Карло Анчелотти Испанийн “Реал Мадрид”-ыг удирдаж байх үед португал залуу Криштиано Роналдо гэртээ харих гэж огт яардаггүй, бэлтгэлээ хийсээр баазад байнга үлддэг байсан тухайд дурсчээ.
1- р дүрэм Богино юбкан дээр урт цамц өмсөх нь зөвхөн хөл нь тэгш бөгөөд нарийхан эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой харагдана.
2- р дүрэм Урт хөлтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл байдаг. Хэн ийм хөлийг хүсэхгүй байх билээ. Гэвч ийм эмэгтэйчүүд гутлаа сонгохдоо их анхаарах хэрэгтэй. Таны гутал том бол хөлийг чинь улам нарийхан харагдуулна. Ер нь богино юбка, хөнгөн нимгэн орчин үеийн гутал, өндөр өсгийт өмсөх нь улам гой сайхан харагдуулна.
Гүзээний тухай ам дамжсан олон яриа байдаг. Нэгэн эр цэргийн албанд явахдаа ээжийг нь шоодож гадуурхдаг эхнэртээ “За чи минь өөрийнхөө ээжид өөхтэй тарган махаа чанаж идүүлж байгаарай, миний ээжид сэвстэй гүзээг усанд чанаад өгчихөж байгаарай” гэж захиад явжээ. Эхнэр нь хадам ээждээ дургүй байсан болохоор нөхрийн захиасыг биелүүлэх нь хэцүү биш байв. 3 жил өөрийхөө ээжид тарган мах чанаж идүүлээд, хадам ээждээ гүзээ, богтосхон чанаж өгдөг байв. Гурван жилийн дараа залуу гэртээ ирэхэд өөрийнх нь ээж өтөлж хөгшрөөгүй, хөнгөн шингэн, эрүүл саруул байж байсан гэдэг. Харин эхнэрийн ээж нь хорвоог орхин явсан байж. Дээрх түүх гашуун боловч үнэн түүх байхыг үгүйсгэх аргагүй юм. Гүзээг сэвснээс нь угааж цэвэрлээд үстэй нь чанахад махны шөлөнд байсан тэжээллэг, илчлэг, биологийн үнэт чанартай бүх чухал бодисыг шингээн авч чаддаг нууцыг ухаант хүү мэддэг байж гэсэн домог байдаг. Ер нь гүзээгээр хийсэн зууш хичнээн амттайг санахад илүүдэхгүй
Туранхай байх гэдэг хүүхнүүдийн хувьд амьдралынх нь нэг том зорилтын нэг. Жингээ хаях гэж байгаа эмэгтэйчүүдэд амттанаас татгалзахыг санал болгодог. Гэтэл амттанаас татгалзах эмэгтэй ховор. Аз болоход таргалуулдаггүй амттан гэж бий. Ямар амттан таныг таргалуулахгүй вэ?
Уламжлал тасарсан өв соёлуудыг таван жилийн хөдөлмөрөөр өлгийдөж, монголын ард түмэндээ үндэсний язгуур урлагийн гайхамшигт бүтээлүүдийг хүргэх гэж буй “Алтай” хамтлагийн “Золгоё доо” тоглолт болоход ганцхан хоног үлдлээ. Өөрөөр хэлбэл үзэгч та бүхэн “Алтай” хамтлагтай биш өвөг Алтай хамтлагийн тоглолт эхлэхэд НЭГ хоног үлдлээ.
