Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Аз жаргал…
Нийгэм

Аз жаргал…

Урлаг Урлаг21/05/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-12_0841575904279662015-11-20-10-21[www.urlag.mn]_(1)5073095892016-05-21-12-10[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Хүмүүс бид аз жаргалыг өчүүхэн жижиг зүйлсээс ч мэдэрч болдгийг мартаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэхгүй байх нь олон.   

Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна. Аз жаргал бол ов зальтай байх чадвар бөгөөд амьдралаа хүссэнээрээ удирдах боломж юм. Аз жаргалтай байхад юугаар ч дутагдахгүй байх, хүссэн бүхнээ авах мөнгөтэй байх, очихыг хүссэн газраа хүрэх, дэлхий дээрх сөрөг зүйлсийг харахаас татгалзах зэрэг нь ямар ч хамаагүй.

images (1)

Аз жаргалыг байнга мэдэрдэг хүмүүсийг мэдэрч чаддаггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл байж, осол гэмтлийн дараа хурдан эдгэдэг, урт насладаг, дархлаа сайтай, илүү бүтээлч сэтгэлгээтэй, асуудлыг эерэгээр шийдэх чадвар сайтай, зүрх судасны өвчнөөр өвдөх нь бага, бусадтай илүү сайн харилцаатай байдаг байна. Мөн эрүүл хоолны дэглэмтэй байх нь элбэг.

Аз жаргалаа нэмэгдүүлэхэд шинэ зүйл туршиж үзэх, бусдад туслах, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх, харилцаагаа хөгжүүлэх, сайхан бүхнээ бусадтай хуваалцах, өнөөдрөөрөө амьдрах, мэдрэмжүүдээ сайтар ашиглах, жижиг зүйлсэд ч анхаарлаа хандуулж, түүнээсээ аз жаргалыг мэдрэх, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, ярилцах, бусдад талархлаа илэрхийлэх, дуртай зүйлдээ цаг гаргах нь маш чухал. Мөн сонирхолтой туршилтууд нь таныг илүү аз жаргалтай, гэгээлэг, амьдралд итгэх итгэлтэй болгож, стресс, бухимдал, сэтгэл гутралыг багасгадаг. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм.

fotoprikol_025_4e1775d9232338142015-07-16-11-38[www.urlag.mn]

Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж, эргэн тойрноо сайн анхаарах хэрэгтэй. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Жишээ нь: уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, өргөж яваа зүйлээ даахгүй байгаа хүнд, зам гарч яваа хүүхдэд, төөрч будилсан нэгэнд таны тусламж хэрэг болж л таараа. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.