Зохиогч: Урлаг

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл: Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Read More

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй авъяаслаг мисс А.Сайхантамир маань монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдсэн бөгөөд авъяаслаг гурван миссийн нэг тодорчээ.

Read More

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Read More

Өөрийн итгэл найдвараа үгүй хийж болохгүй. Үнэн, худал ярьж байгаа аль нь ч хамаагүй эдгээр дохио зангаа, биеийн хэлийг ашигласнаар бусдад итгүүлэх итгэлийг юу я үгүй алдана гэсэн үг. Итгүүлэхийг хүсэж байгаа бол эдгээрийг битгий хэрэглээрэй.

Read More

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат кино өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Read More

МУГЖ бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 6. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Read More