Калифорнийн In-N-Out хэмээх бургер рестораны байнгын үйлчлүүлэгч нэгэн эрийн зургийг Мадина Башизада хэмээх эмэгтэй Твиттер хуудаснаа нийтэлсний дараа 8000 хүн дахин жиргэжээ. Тэр эр талийгаач эхнэртэйгээ авахуулсан зургаа өмнөө тавиад ганцаараа хооллодог. Мадина түүнтэй ресторанд танилцаж, хайрын түүхийг нь яриулж, эхнэр нь таван жилийн өмнө нас барсан гэдгийг олж мэджээ.
Зохиогч: Урлаг
Монгол улсын хэмжээнд сүүлийн үед цоо шинэ залуучуудыг од болгон төрүүлэх нь элбэг болсон. Тэр дундаас Л. Балхжав, Чука гэх мэт нас ахисан урлагийн төлөөлөл маань залуу хойч үеэ бэлдэх тэр тусмаа залгамжаа бэлдэх удаа дараатай ажилууд өрнөсөөр байна. Тэгвэл Universe Best songs наадмын анхны ялагч Ч. Цэлмүүн удаан урлагаараа явсангүй харин тэр гэр бүлийн амьдрал зохиохыг илүүд үзсэн юм. Түүнээс хойш 2012 онд Н. Алтанхайрхан хэмээх залуутай хуримлалж байсан ба түүний дараа хятад залуутай суулаа гэх мэт хэвлэлээр маш их сенсаци дэгдээж байсан. Тэрээр харин одоо нөхрөөсөө өрх тусгаарлан Монголын урлагийн тогоонд дахь ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмээд байгаа юм.
Дэлхийн 200 гаруй улс орнуудаас үзэсгэлэнт эмэгтэйчүүдээрээ Какакстан, Украйн, Венесуэл улс орнууд тэргүүлдэг гэнэ. Тэгвэл манай сайт энэ удаад үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээрээ тэргүүлдэг Украйн улсын бүсгүйчүүдийн фото зургийг уншигчиддаа хүргэж байна.
Талийгаачийг оршуулах зан үйл нь нутаг нутагт харилцан адилгүй байдаг боловч өнөөдөр тэр бүр нарийн мэдэх хүнгүй болсны зэрэгцээ зарим зан үйлийг хийж гүйцэтгэхэд ч бэрхшээлтэй болсон байна. Та бүхэнд өгч байгаа зөвлөгөө санамжинд аль ч нутгийн оршуулгын ерөнхий зан үйлүүд орсон бөгөөд төвлөрсөн хот сууринд нийтлэг тохирохоор зан үйлүүд юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
“Blue Moon” арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний ертөнц” өдөрлөгийн үзэсгэлэнд саатаарай. Тус үзэсгэлэнд 3-12 насны хүүхэд багачуудын бүтээлийг 5 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд бүтээл тус бүр жааз болон өлшүүр тогтоочтой байх юм байна. Үзэсгэлэнгийн нээлт 6 дугаар сарын 1-ны өдөр болно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 7. Сугар гараг. Үнэг одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана.
2016 оны 05 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байдаг юм. *#06# гээд бичхэд гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орны төгсгөлөөр ориг, хулхийг нь мэдэж болдог байна. Энэ нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд бий. Гар утасыг угсарсан байвал хулхи, үйлдвэрлэсэн бол ориг гэж үздэг байна.
