Зохиогч: Урлаг

Эмэгтэйчүүд биед амар, хөдлөхөд саад үүсдэггүй учир тампон хэрэглэхийг илүүд үздэг. Харамсалтай нь тампон тийм ч сайхан сонголт бус ажээ.

Тампон хэрэглэсэнээр нян үржиж хүний биеэр маш хурдацтай нян, түүний хор тархах нөхцөл бүрэлддэг. Хорт нянгаас болж хүний бие гэнэтийн цочролд орохыг TSS хэмээн нэрлэдэг. Үүний гэрч бол 27 настай Лаурен Вассер хэмээх модель бүсгүй юм. Тэрбээр гурван жилийн өмнө TSS-ээр өвчилсөн бөгөөд энэ тухай өмнө нь сонсож байсан ч үл анхаарсан учир зүүн хөлөө тайруулжээ.

Read More

Монголын үзэгчид, уншигчид хэвлэл мэдээллээр үзэж харах юм алга гэж шогширно. Зөв, үзэх юм үнэндээ байхгүй. Энэ салбарт дорвитой өөрчлөлт хийхгүй бол бид хэвлэл мэдээллийн эздийн дуртай дууг л сонсоод сууна.

Read More

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулаж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд хорт хавдрын эсрэг аянд дуу нэгтэйгээр нэгдлээ. 21 аймгийн театр чуулга, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын 7 байгууллага (УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, Улсын хүүхэлдэйн театр, ЦДБЭЧ, ХЦДБЧ) уг аянд нэгдэн өөрийн шилдэг уран бүтээлүүдийг тавдугаар сарын 14-ний өдөр нэгэн зэрэг толилуулах гэж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын битүүн.Сугар гараг. Гоё хүүхэн одтой, долоон шар мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Read More

Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурханы шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ.

Read More

Эх орондоо сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэгч “Монгол улсын филармони” энэ тавдугаар сард “Хүүхдийн ертөнц” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар тус байгууллагын маркетингийн албаны дарга Б.Билгүүнтэй ярилцлаа.

Read More