Зохиогч: Урлаг
Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Адель буюу Адель Лаури Блү Эдкинс өнөөдөр 28 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Тэрээр “19” хэмээх анхны цомгоороо Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн. Анхны цомог нь түүнийг алдар хүндийн оргилд хүргэж, дөрвөн ч удаа платинум болсон байдаг. Тэрээр эл цомгоороо 51 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч”, “Шилдэг поп дуучин” шагнал хүртсэн билээ.
“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа юм.
Монгол Үндэсний Олон Нийтийн Телевиз, Монголын Зохиолчдын эвлэл хамтран “Болор цом”-ын эздийн цэнгүүнийг өчигдөр зохион байгууллаа. Цэнгүүнд үе үеийн шилдэг яруу найрагчын төлөөлөл оролцсон юм. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ийг нэвтрүүлэгч Б.Ганбаатар уншсан юм. Түүнчлэн Төрийн шагналт, СГЗ, АУЗ, Д.Цоодол, “Миний муусайн найз нар”, “ Хуучин дэр модны тууль”, “Нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд өргөх шүлэг”, Б.Лхагвасүрэн, “Шагнал”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Хил дээр бичсэн шүлэг”-ээ тус тус уншлаа.
Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна
Үзэсгэлэн 5 дугаар сарын 2-15-ны хооронд дэлгэгдэх юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 05. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 28. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Бэст фм98,5 Радиогийн шинэ 7 хоногийн шилдэг дууны жагсаалт гарчээ. Жагсаалтыг дуучин Д.Нямдаваагийн дуулсан О.Эрдэнээгийн ая, Д.Батсуурын шүлэг “Хийморь бадрана” Хэмээх шинэхэн уран бүтээл 2 дахь долоо хоногтоо тэргүүлж байгаа юм байна. Ингээд энэ 7 хоногийн шилдэг 10 дууны жагсаалтыг хүргэе.
Төмөр уг нь дээд боловсролтой төлөв эр л дээ. Түүний амьдрал гэнэт орвонгоороо эргэнэ гэж хэн санах билээ. Тэр түүх нь тэрүүхэндээ тун сонин авай. Цэвэр тохиолдлоор гэхэд бараг болох талтай. Тэгэхдээ сэтгэлзүйчид чухам юу гэж үзэхийг хэн мэдлээ. Нийслэлийн нэгэн Мэргэжлийн сургалтын төвд багш байснаа гэнэт таксигаар амьдрал ахуйгаа болгохоор шийдсэн хэрэг л дээ. Хоёр өрөө байртай, хоёр хөөрхөн хүүхдийн эцэг, хэрдээ л аятайхан ханьтай гээд эр хүнд байх ёстой болгон уг нь түүнд байсан бөлгөө.
Бүсгүй таны нөхөр гэрийн тань ажилд тусалж байна уу. Тэгвэл та нөхрөө гэрийн ажилд туслуулах талаар санаа тавиарай. Гэрийн ажил шиг барагддаггүй мөртлөө үнэлэгддэггүй хөдөлмөр байдаггүйг эрдэмтэд сэтгэл зовнин санаа нийлдэг. Гэр бүл судалгааны дүгнэлтээс үзэхэд нөхөр нь гэрийнхээ ажилд туслалцдаг гэр бүлд, салалт тун бага байдаг бол нөхөр нь огт гэрийн ажилд оролцдоггүй гэр бүлийн салалт харьцангуй их байжээ.
Гэвч гэрийн ажлаа хамтарч буюу хувиарлаж хийдэг өрх бүл нийт гэр бүлийн дөнгөж 25%-ийг эзэлдэг аж. Эрх тэгш бус гэр бүлийн хайр сэтгэл амархан унтардаг болохыг уг судалгаа харуулж байна. Түүнчлэн эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь өрхийн тэргүүн байхыг эрмэлзэж маргалдсанаас хайр дурлал хөрдөг нь харагджээ.
