Зохиогч: Урлаг

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах юм. Наадамд 90 гаруй уран бүтээлчийн 17 бүтээл нэр дэвшиж байна. Бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглолоо. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Оройн дээд” дуулалт жүжиг, тавдугаар сарын 1-нд Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгийг тус тус тогложээ.

Read More

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож байгаа юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 1. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Read More

“Мөрөөдлийн театрын” шинэ уран бүтээл СГЗ Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах гэж буй “Хайрыг гэрчил” драмын жүжгийн уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ.

Read More

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо олон бүсгүйчүүдэд гоолиг төрхөө эрүүл аргаар олж авахад нь сүүлийн үед туслах болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ.

Томоохон арга хэмжээний үеэр папарацичдын дуранд өртдөг тэрбээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Синдерелла клиник”-ийн VIP нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж баяр хүргэж байсан. Олны өмнө үргэлж сайхнаар биеэ авч явдаг одуудын нэг тэрбээр хоёр охины ээж болсон ч гоо сайхнаар хадгалсаар яваа. Түүний том охиныг Хатангоо, бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг. Өчигдөр Аригун-Бэхи нэг нас хүрчээ. Төрсөн өдрийг нь Шангралла зочид буудалд нижгэр тэмдэглэжээ.

Read More

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

Read More