Зохиогч: Урлаг

Монголын кино урлагт шил шилээ даран шинэ уран бүтээлүүд төрсөөр байгаа. Нэгэн үе Монголын кино урлаг уналтанд ороод буй талаар хүн бүр ярьж байсан юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд үзэгчдийг баясгаж сэтгэл огшоосон олон гайхалтай уран бүтээлүүд төрөн гарч байна. Тэдний нэг болох СУИС-ын нэгэн үеийн нэг ангийн төгсөгчид нэгдэн “6 дахь хүсэл” нэртэй шинэхэн уран бүтээлийнхээ нээлтийг хийхэд бэлэн болоод байгаа юм. “Найзууд” театрын дэлгэцийн хоёр дахь бүтээл болох тус киноны найруулагчаар Б.Тулгаа ажилласан бол гол дүрийг Э.Мөнхтөр, Б.Уянга, Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн зэрэг өнөө үеийн чадварлаг жүжигчид бүтээжээ.

Read More

Урсдаг зар шиг фэйсбүүкийн постуудаас “Бор толгодын хавар” дууг олсноос хойш сонсох дуртай болсон юм. Сонирхоод дууны тухай мэдээлэл хайх нь ээ, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ая, ардын жүжигчин хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим ажээ. “А.Энхтайван л теноруудад дуу хийх юм даа. Энэ гурав (УДБЭТ-ийн гоцлол дуучид Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарыг хэлж байна) цаашдаа бүр сайн дуулна аа. Замын дундаас л буцаж болохгүй. Монголоор дүүрэн баритонууд байхад тенорууд хичээгээрэй” гэсэн сэтгэгдэл ч байна. 2014 онд болсон “Монгол хит” нийтийн дууны уралдаанд энэхүү дуу тусгай байр эзэлснийг ч мэдэв. Ер нь нийтийн дууны үнэлэмж, чанар чансааг сайжруулахад дээрх шиг наадам зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж бодогдсон.

Read More

Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж ард иргэд биднийхээ харах мэлмийг мялаасаар байгаа билээ. Тэгвэл Монголын урлагт нийслэл хотыхоо талаар магтан дуулсан уран бүтээлүүд тийм ч олон байдаггүй.

Read More

Монгол Улсын Филармони 2016 оны 5-р сард “Хүүхдийн Ертөнц” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа аж. Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой тус төслийн хүрээнд улсын Филармонийн төлөвлөгөөт гурван удаагийн тоглолт зохион байгуулагдах ба уг төслийн эхний тоглолт болох “Баянмонгол” жазз найрал хөгжмийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжмөөс толилуулах “Танил Ертөнц” тоглолт нь 2016 оны 05-р сарын 08-нд 15:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох гэнэ.

Read More

“Монголооороо” төвийн Монгол бичиг, Монгол уран бичлэгийн сургалтын хаврын элсэлт эхэлжээ. Тус сургалтанд элссэнээр Монгол бичгээр уншиж бичих чадварыг бүрэн эзэмшихийн зэрэгцээ цахим орчинд ашигладаг болох юм. Мөн уран бичлэгийн чадварыг мэрэгжлийн түвшинд эзэмших боломжтой аж. Түүнчлэн Монгол бичгээр ЭЕШ-ын шалгалтанд тусгай хөтөлбөрөөр хичээллэж байгаа ажээ.

Read More

Хайрхан уулс нь сундалдан сүмбэрлээд, харийн нутгаас сэтгэлд тодроод, таван тансагийн охио дээжлээд, тансаг баяндаа миний нутаг аа. Сайхнаас сайхан монгол эх орон минь самсай шархиртал санагдах эх нутаг минь хэмээн Монгол орныхоо тухай өгүүлэх “Сайхнаас сайхан эх орон минь” нэртэй “Uvertura” хамтлагийн шинэ уран бүтээл мэндэлжээ.

Read More

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам өнгөрөгч амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Read More