Ольга Корбут нь Олимпийн 4 удаагийн аварга бөгөөд хөнгөн атлетикийн домогт тамирчин юм.
Зохиогч: Урлаг
Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.
Театр урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 2016” наадам болоход 3 хоног үлдлээ. Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байна. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.
Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анхны тоглолт 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер виден” театрт болж байсан гэдэг. Тухайн үед В.Моцарт өөрөө оркестроо удирдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байжээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 27. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Олон нийтийн сүлжээ фейсбүүкээр энэ бөмбөрцгийн хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг. Монголчуудын хувьд дэлхийн олон орны хэрэглэгчдээс дутахааргүй идэвхтэй билээ. Энэхүү харилцаанаас үүдээд үзэл бодлоо бусдад сонирхолтой илэрхийлдэг хүмүүс аль хэдийнэ одын дайнд зиндаархах болсон нь бас ч хүү сонирхолтой.
Язгуур урлагийн өв залгамжлагч гэдгээрээ Монголдоо цорын ганцад тооцогдох “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд тоглолтоо хийхээр зэхэж байгаа ажээ. Өнгөрсөн 2011 оны 11-дүгээр сарын 11-нд үүсгэн байгуулагдаж, Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус хамтлагийн таван жилийн ой өнөө жил тохиож байгаа юм байна.
21-р зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.
