Эрх чөлөөний дууч Хан Хэнтийн хүү Монгол улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн ажлын хүрээнд уран бүтээлийг сурталчлах, уран зохиолын яруу тансагийг мэдрүүлэх, мэргэн, хурц, үнэн үг хойчид ухаарал, хожимд гэгээрэл болох, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, алдрыг нь өргөн мөнхжүүлэх зорилгоор “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ” уралдааныг “Хүүхдийн төв номын сан”-гаас санаачлан Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сантай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд зарлалаа.
Зохиогч: Урлаг
Улсын гэх тодотголтой мэргэжлийн урлагийн байгууллагууд болох УДЭТ, УДБЭТ, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони, Хүүхэлдэйн театрууд ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД сангаас өрнүүлж буй тэрбум төгрөг цуглуулж Монголдоо хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх хандивын аянд нэгдэж тавдугаар сарын 14-нд Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг тоглолтоо хийж бүх орлогоо “Элэг Нэгт Монголчууд” санд хандивлахаар боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ… Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Гар одтой, 7 шар мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана.
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
Зөвхөн үнэнхүү сайн номыг л уншваас зохино. Өөрийн ухаанаа ямар ч сонголтгүйгээр элдэв янзын номоор бордоно гэдэг оюуныхаа хүчийг нэмэхгүйгээр үл барам бүр баллаж хаяна гэсэн үг /Франческо Петрарка/
Бид хүүхдээ буруу зүйл хийхэд нь ихэвчлэн загнаж, зандардаг. Загнах нь буруу биш ч,БУРУУ загнаснаас болж хүүхдийн зан авирт нөлөөлдөг. Зэмлэхдээ үзүүлж болохгүй 10 зүйлийг танд хүргэе.
Өнгөрсөн жилийн мөн өдийд миссүүдийн тоглосон инээдмийн кино нэлээдгүй шуугианыг тарьж, үзэгчдийг байлдан дагуулж байсныг кино сонирхогчид мартаагүй биз ээ. “Хар сувдны нууц” киног бүтээсэн хамт олон өдгөө хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд үзэгч түмэндээ”Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны кино тавдугаар сарын 01-нд хүргэхээр бэлдсэн гэдгээ дуулгав.
