Зохиогч: Урлаг
Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, Залуучуудын театр хамтран “Хүүхэлдэйн урлагийн их наадам” зохион байгуулна. Уг наадмыг улсын хэмжээнд нээлттэй зарлаж байгаа юм. Тодруулбал, аль ч аймгийн цэцэрлэг, сургуулиуд оролцох боломжтой.
Харанхуй эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн бидний зүрх сэтгэлд буулгах “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн багш, эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулан тавьж байна.
Байцааны жүүс нүүр царайг толийлгож, залуужуулдаг увидастай. Мөн үсийг намирсан гялтгар болгодогийг төдийгүй хүний биед сайн бүхий л төрлийн оригиналь витамины комплекс болдог аж. Мөн хамгийн үр дүнгээ өгдөг нь зүйл нь илүүдэл жинг хасах явдал юм.
– Үлдсэн амьдралаа эзэнгүй арал дээр ганцаардан өнгөрөөх болжээ гэж бодъё, өнөөх Робинзон Крузо шиг. Тэгвэл, ямар ном аваачиж унших вэ?
ВВС радиогоор олон жил нэвтрүүлж буй, сонин сайхнаа одоо ч алдаагүй Эзэнгүй арлын пянз хөтөлбөр яг ийм асуулт тавьдаг юм. Бас ВВС-гийн олон улсын сувгаар цацагддаг болохоор дэлхий даяар андахгүй.
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллж амьдарч буй авъяаслаг Монголчууд их. Тэдний нэг болох “Их татлага” язгуур урлагийн хамтлаг өнгөрөгч амралтын өдрөөр буюу ням гарагт Япон улсын Токио хотын алдарт “Сантори” танхимд өөрсдийн бие даасан тоглолтоо хийсэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 14. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
