Ц.Жамсран Монголын дүрслэх урлагт олон шинэ сэдлүүд шинээр бий болгосон алдартай зураач юм.
Тэрээр “Монгол эмэгтэй”, “Орхоны хавар”, “Уулзалт” зэрэг олон алдартай бүтээлүүдийг хийсэн гайхамшигтай зураач байсан юм. “Монгол эмэгтэй” энэ зургийг хичнээн удаан харсан ч уйдахгүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, гайхамшигтай сайхан нууцлаг инээмсэглэл, бодит амьдлаг мэдрэмж хадгалсан уран бүтээл юм. “Монгол эмэгтэй” энэ зураг уран зургийн алслалтын хуулийг монгол үндэсний зурагт нягт нямбай, чадварлаг байршуулж чадсанаар орчин цагийн монгол зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай зураг мөн.
