Зохиогч: Урлаг

Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Read More

Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол Улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилгоор Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийн бүх сумдаар ажиллаж байгаа билээ.

Read More

Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол Улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилгоор Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийн бүх сумдаар ажиллаж байгаа билээ.

Read More

B Production & 440Hz Records -н уран бүтээлчдийн шинэ бүтээлүүд хөгжимд дурлагчдын сонорыг мялааж, хэдийнээ сонсох дуртай дуунуудынх нь жагсаалтыг тэргүүлдэг болсон биз ээ. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд "Зүүдний хаалган дээр" нэртэй уран бүтээлээ дэлгэж, олон мянган залуусыг "төгс" зүүдний ертөнцөөр аялуулсан. Ийнхүү дуучин Д.Болдын шинэхэн клипийн араас түүний тусгайлан зориулж зохиосон "Тал нутгийн охин" ятга хөгжмийн эгшгийг гайхалтайгаар мэдрүүлж, дахин давтагдашгүй хоолойгоороо залуу дуучин Ариу буюу Ж.Ариунжаргал амилуулсан юм. Харин хоёр дахь уран бүтээлчийн шинэ клип сонсогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгэж олны хүртээл болсон. Дуучин Б.Билгүүн "Гэрэл" дууныхаа аяыг өөрөө зохиож гэнэтийн бэлэг барьсан билээ. Тэрхүү бэлгэнд ч фэнүүдэд…

Read More

Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааныг түүний 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа билээ.

Read More

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Энэ өдөр дэлхий дахинаа нэрээ цуурайтуулаад буй “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг олголоо. Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог уламжлалтай.

Read More

“Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол маргааш /2019.11.22/ “Богд хааны ордон музей”-д болно. Хурлын гол зорилго нь ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн өргөн олон уншигчдад, нэн ялангуяа залуу хойч үеийнхэнд хүргэж мэдүүлэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг нь таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж аван бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор монгол туургатны утга соёлын хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Read More