Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.
Зохиогч: Урлаг
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын шилдэг 27 найрагчийн нэрс тодорлоо. 37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү наадамд оролцох найрагчид цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор Төрийн соёрхол хүртээж байна.
Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан билээ. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус наадамд цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага буюу сайт тодорсон юм. Тэгвэл 2019 оны шилдэг “Төрөлжсөн мэдээллийн сайт” номинацийн эзнээр Урлаг.мн сайтын хамт олон бид тодорсон билээ.
Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ өчигдөр боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд маргааш 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно.
Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
