Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны гүнж Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхи тайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.
Зохиогч: Урлаг
“Ерөөсөө цаг амжихгүй байна!”
Та хэр олон удаа ингэж хүнээс сонсож, өөртөө хэлж байсан бэ? Маш олон удаа хэлж байсан гэхэд эргэлзэхгүй байна.
Хүсвэл та хоногийн 24 цагийг 25 цаг болгох боломжтой. Гэхдээ яаж?
Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив цуглуулсан билээ. Ороолцогч охид монголын үндэсний шилдэг үйлдвэр “Говь”, “Наран косметик”, “Intercharm”, “Best Shoes”, “Тагтаа” хэвлэлийн үйлдвэрүүдээр зочлон хүмүүнлэгийн аяндаа хөрөнгө босгосон байна. Тэд нийтдээ 10-аад сая төгрөг цуглуулжээ. Энэхүү хандивын мөнгийг бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасаг, нялхсын тасгийг тохижуулахад зориулж байгаагаа дуулгасан.
Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байна. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөсөн байна.
Уран бүтээлч Б.Болормаагийн “Хотын төрх” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгээс жил жилээр өөрчлөгдөн байгаа Улаанбаатар хотын шинээр баригдсан хорооллууд, зам, гэр хороолол, зах гэх мэт төрөл бүрийн орон зай өнцөг буланг өөрийн төсөөллөөр хэрхэн абстракт болон реалист арга барилыг ашиглан зурсныг харах боломжтой юм байна. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл 976 art галлерйед дэлгэгдэх юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана.
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11…
Хөтлөгч Одког танихгүй үзэгч үгүй. Тэрбээр “Аав ээждээ зөнөг болтлоо л сайн дураараа эрхэлсэн болоод тэрүү байн байн санаад байх юм. Ямар сайндаа шинэ байр авахад хүртэл аав ээжтэй ойр байх тэргүүн зэргийн шаардлага болохов. Жаахан байж дээ, аав олон дүүтэй. Бараг л дүү болгондоо өөрийн гараар байшин барьж өгсөн. Заримд нь ах эгч нар болон би ямар нэг байдлаар гар бие оролцоно.
