Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер энэ сарын 22-ны Дэлхийн усны өдрөөр өөрин зохион бүтээсэн хуурай уснбхаа талаар танилцуулжээ. Тэрбээр хуурай усыг гаргаж авах “Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх” төслийнхөө хүрээнд энэ усыг гаргаж авсан бөгөөд энэ нь байгаль орчны бохирдлын асуудал тэмцэх үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ.
Зохиогч: Урлаг
Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам дөрөвдүгээр сарын 22-нд болно. Наадмын онцлог нь оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвхийг дээшлүүлэх, туршлага хуримтлуулахад дэмжлэг болж өгдөг.
Опра Уинфриг мэдэхгүй хүн ховор. Түүнийг маш сонирхолтой ток шоу хөтөлдөг, асар баян, нөлөө бүхий хар арьст эмэгтэй гэдгийг ихэнх хүн гадарладаг. Гэхдээ яагаад ингэж алдаршиж, дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг болсныг тэр болгон мэдэхгүй л болов уу.
Тэрбээр “эфирийн хоолой”-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч, бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөсөн байна. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, “Опра Уинфригийн Шоу”-г хөтлөх болжээ.
Дэлхий дахинд олон удаагийн “хөөсрөл” болж байсны нэг нь 1990-ээд оны сүүлээс 2000 оны хооронд бий болсон “дот комын хөөсрөл” юм.
Тухайн үеийн Америкт интернэт болон технологид суурилсан маш олон бизнесүүд асар хурдацтай бий болж эргээд унасан байдаг. Манай Монгол улсад ч эдийн засгийн, нийгмийн гэх мэт олон салбарт ялангуяа барилгын салбарт үнийн хөөрөгдөл буюу хөөсрөл бий болоод байгаа тухай та бүхэн өмнө нь цөөнгүй сонсож байсан биз ээ. Хөөсрөл гэгч нь өнгөцхөн харахад бодит мэт боловч мөн чанартаа оргүй, хий хоосон зүйл байдаг. Тэгвэл өдгөө бий болоод байгаа хөөсрөлийн цоо шинэ хэлбэрийг авч үзье. Энэ бол “зарлигийн хөөсрөл” гэдэг ойлголт.
Нэгэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд эргэм насны хоёр эмч ажилладаг байв. Тэр хот нь үйлдвэрийн газар ихтэй учир эмнэлэгт ирдэг хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс байдаг байлаа. Нэг жилийн дараа эмнэлэгт маш залуухан эмч иржээ. Тэр залуу эмч ямар ч хүнд ажлыг дор нь хийчихдэг, тэгсэн хэрнээ ердөө ч гомдоллодоггүй нэгэн байв. Хуучин эмч нар нь илүү олон жил ажилласан гэдгээрээ ажлынхаа хүнд хэцүүг залуу эмчид даалгачихаад өөрсдөө хөнгөн өвчтөнтэй харьцана, эсвэл гоо сайхандаа анхаарч ирдэг эмэгтэйчүүдтэй л уулздаг байв.
Дэлхий даяар алдартай телевизийн хөтлөгч-тогооч Жэйми Оливер Их Британийн дуучин Аделийн бүдүүлэг занг өөр дээрээ амсчээ. 40 насандаа удахгүй тав дахь удаагаа аав болох гэж байгаа ахлах тогооч эр өнгөрөгч долоо хоногт хүүхдээ хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс өвөрмөц кампанит ажил эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. “Манайд хөхөөрөө хооллодог ээжүүдийн тоо маш бага байгаа. Үүнээс болж илүүдэл жин, эрүүл мэндийн асуудал, тагжгар бие зэрэг зүйл бий болдог” хэмээн Оливер мэдэгджээ.
Дуучин Ц.Амарбаяр буюу сонсогч фэнүүдийнхээ дунд “Ноён Бондгор” нэрээрээ танил болсон авьяаслаг залуугийн эхнэр нь өнөөдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийснийг Mobile news буландаа онцолж байна. Тэрбээр 100 гаруй килограмм жинтэй нөхрийнхөө илүүдэл жин болон өөрийнхөө хайр сэтгэлийн үнэн мөнийг хатуухан үгсээр ийн илэрхийлхийлсэн байна.
