Энэ баасан гаригт олон улсын инээдмийн баяр тохионо. Уг өдрийг угтан хошин урлагийн хамтлагууд болон рок поп урлагийн хамтлаг дуучдын хамтарсан “Night comedy” шоу тоглолт болох юм. Уг тоглолтонд “Мөрөөдлийн театр”, “Эмоци продакшн”, жүжигчин элэглэгч Чапи, Суурь, Нямка болон A-Sound, Lemons, Digital, A-Cool, 3 охин, Шанз 3 хамтлаг болон дуучин Хишигдалай, Зоорий шилдэг DJ нар оролцох юм байна. Тэд таныг суудлаас тань босгохоор зэхэж байгаа гэнэ шүү.
Зохиогч: Урлаг
Тун удахгүй инээдмийн баяр тохиох гэж байна. Энэ өдрөөр Монголын хошин урлагийн мастерууд болох “Маск”, “Шинэ үе”, “Х түц”, “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшнууд болон МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, Чапи and Суурь нар нэгдэн Монголчууд та бүхэнтэй хамтдаа Инээдмийн баяраа тэмдэглэх нь ээ.
Хүүхдүүдэд ном унших дадлыг хэвшүүлэх, номоор дамжуулан тэднийг хөгжүүлэх зорилготой “Хамтдаа уншъя” өдөрлөг ирэх сарын 1-нээс эхлэн бүтэн хоёр сарын турш үргэлжлэх гэж байна.
Маргаашаас эхлэн ихэнх аймгуудын нутгаар цас орно гэж Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Тухайлбал, гуравдугаар сарын 30-ны өдрөөс баруун чиглэлээр, дөрөвдүгээр сарын 1-нд зүүн аймгийн нутгаар цас орж шороон шуургатай байх аж. Иймд иргэд, малчдыг хол замд гарахдаа цаг агаарын мэдээ үзэж, аюул ослоос сэргийлэхийг зөвлөж байна.
Монгол улсын Филармонийн 2016 онд төлөвлөгдсөн үйл ажиллагааны дагуу ирэх 4-р сард Өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх юм.
Зөн билгийн тулааны ялагч Александр шепс болон Мэрилин керро нарын гэрээр зочлоё
Энэ бяцхан охинг О.Сувд гэдэг. 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч дааж чадахгүй байгаа юм.
Ой зургаан сартай түүнийг тархины саажилттай хэмээн оношилсон. Өдгөө Герман улс руу эмчилгээ хийлгэхээр болжээ. Эмчилгээний зардал 25 сая төгрөгийг цуглуулахаар түүний ээж М.Наранмандах шүрээр машинд тавьдаг утасны дугаарыг захиалгаар урлаж 6 сая гаруй төгрөгийг цуглуулаад буй юм.
