Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө. Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал цөс чулуужиж болзошгүй.
Зохиогч: Урлаг
100 Асуулт & 100 Хариулт – ОХУ-ын Буриад улсын АЖ, Монгол улсын СТА дуучин Б.Амархүү
Реал Мадридын супер од Cristiano Ronaldo-г Данийн 19 настай модель Maja Darving-тай болзож эхэлсэн талаар Португалийн Correio Da Mahna сонинд нийтэлсэн байна. Тус сонинд нийтэлснээр Cristiano болон Maja нар нийгмийн сүлжээгээр танилцсан гэнэ.
Тэд хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээгээр Ronaldo болон Maja Darving нар болзож эхэлсэн нь батлагдсан гэж мэдээлсэн бөгөөд хосууд өнгөрсөн 8 сард Мадридад хамтдаа амарсан гэжээ.
Цэргийн баярын өдөр буюу 3-р сарын 18-нд “Хурд” хамтлаг эрчүүддээ зориулан, үзэгчдийн хүсэлтээр “Цэргийн бодол” тоглолтоо “Castle” клубт тоглосон билээ. Хайртай дуучнаа хамгийн ойроос харж, хамтдаа селфидэн, дуулж, бүжиглэнгээ тоглолт үзэх ховорхон боломжийг олгодог гэдгээрээ үзэгчдийн таашаалд нийцээд буй “Castle” клубд тоглогдож буй тоглолт бүхэн сайхан болдог.
Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах гэсэн монгол эцэг эхчүүдийн санаачлагыг НҮБ-ын дэргэдэх “Дэлхийн Дауны Холбоо” сайшаан дэмжлээ.
Онцгой хувь заяатай эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан 3-р сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлах болжээ. Энэ хүрээнд сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийх юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг.
Эрэгтэй хүн эрүүл, удаан наслаж биологийн хувьд идэвхтэй байхад түрүү булчирхай гэгч 25 орчим грамм жинтэй, 2.2 см орчим урт, 3 см өргөн, давсагны хүзүүнд доошоо харж, шээсний сүвийн гадна талаар тойроод байдаг жижиг эрхтэн маш чухал ач холбогдолтой тул эр хүний 2 дах “зүрх” гэж эртнээс онцгойлон нэрлэж ирсэн,Энэ эрхтэн нь дотроо 40-50 жижиг булчирхайнцартай, тэдгээр нь бүгд шээсний сүвэнд тусгай сувгаар нэгддэг . Түрүү булчирхай нь үрийн шингэний найрлага дах эр бэлгийн эсүүдийн орших таатай орчин болдог сүүн шингэнийг ялгаруулах үүрэгтэй.
Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна.
Эмэгтэйчүүд бол олон ажлыг нэгэн зэрэг амжуулах, байхгүйг байгаагаар орлуулах тал дээр тун чиг овсгоотой хүмүүс. Гэхдээ л заримдаа хийх ёстой зүйлсийн жагсаалтан дахь бүх зүйлсээ амжуулахад амьдралын өдөр хоногууд хүрэлцэхгүй байх нь бий. Тэгвэл дараах аргууд нь бүсгүйчүүд та бүхний амьдралыг улам хөнгөн хялбар болгоход туслахын дээр бүсгүй таныг юмхнаар юм хийчихдэг, ямар ч юмны арга эвийг олчихдог, амьдралын ухаантай бүсгүй гэгдэхэд ихээхэн нэмэр өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
