Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»20+1=Онцгой бэлэг үзэсгэлэнг нээлээ
Нийгэм

20+1=Онцгой бэлэг үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг23/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c383b90bfbd40f0bc612e782e14f3554big1337859752016-03-23-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах гэсэн монгол эцэг эхчүүдийн санаачлагыг НҮБ-ын дэргэдэх "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан дэмжлээ.

Онцгой хувь заяатай эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан 3-р сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлах болжээ. Энэ хүрээнд сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийх юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. 

Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн энэ хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, үл ойлголцсоны улмаас эцэг эх нь салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь үнэн. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.          

Нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг залруулахад чиглэсэн аяны хүрээнд "Дэлхийн Дауны Холбоо"-ноос гаргасан "Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ   ВЭ?" гэсэн уриалгыг олон нийтэд таниулахаар зорьж байна. Монгол аав, ээжүүдийн санаачилсан нөлөөллийн аяны зорилго, агуулгыг  "Дэлхийн Дауны Холбоо" сайшаан баталж, анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Дэлхийн дауны өдөрт зориулсан сайтдаа монголд өрнөх мэдээллийг байршуулжээ / https://worlddownsyndromeday.org/asia /. Сарын турш олон үйл ажиллагаа төлөвлөгдсөн бөгөөд Дэлхийн Дауны өдрийг угтан нас насны төлөөлөл болсон даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэн өнөөдөр "Blue Mon" арт галарейд нээлтээ хийлээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.