Зохиогч: Урлаг

“Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт-семинар энэ сарын 22-ны өдөр Монгол уран зургийн галерейн хурлын танхимд боллоо. Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам Солонгосын Соёлын өвийн сан, Монголын Соёлын өвийн үндэсний төв хамтарч уг арга хэмжээг зохион байгуулжээ.

Read More

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг билээ. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил ах, дүүгийн харилцаатай байгаа хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 22-29-ний хооронд зохион байгуулагдах аж.

Read More

Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн мэдээлэл” мэргэжил-арга зүйн сэтгүүлийн ажил болон мерчандайзын гэрээгээр хийгдсэн бэлэг дурсгалын зарим бүтээгдэхүүнтэй танилцав. Мөн 2019 оны есдүгээр сард зохион байгуулах “Музей ба хөгжил” чуулганы бэлтгэл ажил, үйл ажиллагааны талаар санал солилцож чиглэл өгсөн юм.

Read More

Домогт “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны уран сайхын хувилбар долдугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Симба арслангийн түүхийг өгүүлэх энэхүү уран сайхны киноны дууг алдарт дуучин Бейонсе дуулжээ. Тэрбээр мөн Симба арслангийн дотнын найз Нала эрслэнд дуу оруулсан байна.

Read More

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгож, дэлхийг шуугиулж буй хамтлаг бол Монголын “Хүннү” рок “The Hu”. Тэдний АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар зарагдаж эхэлсэн шөнөдөө Нью-Йорк хотод болох тоглолтын тасалбар дуусчээ. Тэднийг сонсохыг хүссэн сонсогчид билет олдохгүй байна гэж гомдоллож байгаа сурагтай. Мөн АНУ-ын “Whole foods” томоохон сүлжээ их дэлгүүрт “The Hu” хамтлагийн нэртэй шоколад худалдаалж эхэлжээ.

Read More

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн эхний шатыг 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, хоёрдугаар үе шатыг 2019 оны наймдугаар сарын 09-нд Төрийн ордонд зохион байгуулна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны экосистем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба”…

Read More