Монголын номын сангуудын консорциумаас Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Соёл урлагийн их сургууль, Герман, Монголын хамтарсан ашигт малтмалын дээд сургууль (GMIT)-тай хамтран “Mongolian Library Updete” улсын зөвлөгөөнийг 2019 оны 9 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Зохиогч: Урлаг
“Соёлын тухай” хууль, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”, “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Ерөөлч, магтаалч нарын холбоо” ТББ хамтран Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хүрээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулж байна.
Рианнагийн иж бүрдэл дотуур хувцасны брэнд Savage X Fenty есдүгээр сарын 10-ны өдөр Нью-Йоркийн загварын долоо хоногийг чимлээ.
“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд “49 дүгээр гудамж” Хүүхэд залуусын театрт таван өдрийн турш болох юм байна.
Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. Одоогоор Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгч оролцох хүсэлтээ ирүүлсэн талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Соёлын аялал жуулчлал, эвент, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Б.Үржинханд хэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.
Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар шинэ уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж байна. Тэрбээр цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй дуучидтай хамтран "cool" уран бүтээл хийчихдэг нэгэн. Харин энэ удаад реппер MRS M–ийг онилжээ. Реппер MRS M нь олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин О.Энхтуулын охин гэдгийг фэнүүд нь андахгүй мэднэ. Хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг реппер бүсгүйн гэрэл зургаас хүргэж байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
