Хөгжмөөр өөрсдийгөө хөглөдөг залууст үргэлж сонсон эрч хүчийг мэдэрдэг олон дуу байдаг. Тэрхүү жагсаалтад нь “Зүүдний хаалган дээр” Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын дуу багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Зохиогч: Урлаг
Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.
Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм.
Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана
380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ. Нийслэлийн Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркеструуд, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.
Залуусыг өөрийн өвөрмөц хоолойгоороо уярааж, байдаг дуучин бол Наагий. Түүний шинэхэн клип цацагдлаа. Тун чиг донжтой дуулдаг тэрбээр энэ удаад дуучин Баярцэцэгтэй хамтран дуулав. "Jealousy” буюу Харам шинэ уран бүтээлийнхээ зураг авалт ОХУ-ын Ленинград хотод хийжээ. …Гэнэн хонгор хайрт минь тэнэг намайгаа уучлаарай Энгийн тэр хүслийг чинь ойлгож чадаагүйд минь уучлаарай Гэхдээ одоо чи минь жаргалтай Энхрий зөөлөн харц чинь өөр харцтай учирчээ Oh jealousy oh jealousy oh jealousy oh jealousy чамайгаа алдмааргүй…. хэмээн хайрын тухай өгүүлэх дууны үг, аяыг Б.Наранзун тэрлэж, хөглөжээ. Олны хүртээл болоод удаагүй байгаа тус клипийг өдгөө 40 мянга гаруй хүн үзсэн бөгөөд олон мянган хүнд таалагдаад байна.
Залуусыг зүүдний ертөнцөөр аялуулж буй шинэхэн клип байлдан дагуулж байна
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан, залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт энэ сарын 18-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 80 оюутан, залуучууд, зохион байгуулагч багийн гишүүд оролцов.