Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“The Hu” хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ
Нийгэм

“The Hu” хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг өрнүүлжээ

Урлаг Урлаг18/10/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
the-hu-810x5001481800662019-10-18-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын “The Hu" хамтлагийн "Gereg" цомог өнгөрөгч есдүгээр сард Billboard-ийг тэргүүлж эхэлсэн тухай  мэдээлэл монголчуудын сонорыг мялаасан. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны Монгол хамтлаг болоод байгаа билээ.

Тэгвэл дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлаг дуучдыг тодруулах санал асуулга эхэлжээ. Энэ удаа “The Hu" хамтлагийн фенүүд “Grammy Awards”-ын тайзан дээр хамтлагаа дуулахыг үзэхээр “The HU” хамтлагт санал өгөх давалгааг сошиалд өрнүүлж байна. Тэднийг дэмжихийн тулд энэ https://www.billboard.com/…/85…/2020-grammys-performers-poll линк дээр дарж ороод, доош гүйлгэхэд энэ саналын хуудас гараад ирнэ. Сул нүдэнд ( Other): "The HU" гээд бичээд VOTE товчийг дараарай. Саналыг хэдэн ч удаа өгөх боломжтой аж.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог. Тус хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог өмнө нь манайд сайтад сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш их баяртай байна. Хамтлагийнхан маань анхны “Гэрэг” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг том үзүүлэлт. Мэдээж үүнийгээ дагаад маш том хариуцлага ирж байна. Миний хувьд “Billboard”-ийг тэргүүлнэ гэдэг “Грэмми" – ийн шагналд нэр дэвшиж байгаатай адил санагдаж байна. Өглөөнөөс хойш тасралтгүй баярын мэндчилгээнд дарагдаад, үнэхээр сайхан байна” гэсэн юм.

“The Hu” хамтлагийн залуус Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглохоор төлөвлөөд буй.  Энэ удаагийн аялан тоглолтоосоо Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард Европыг байлдан дагуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.