Зохиогч: Урлаг
Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн энэ хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, үл ойлголцсоны улмаас эцэг эх нь салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгардаг нь үнэн. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг ажээ.
Байгаль гоёмсог цэцэгсээр өнгөө чимэх цаг нэгэнт иржээ. Урин цагийг бэлгэдэж цас ханзлан хамгийн түрүүн дэлбээлдэг цэцэг бол яргуй.Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй бий гэж тэмдэглэгджээ. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог гэх бөгөөд ер нь элбэг ургадаг гэсэн үг. Гэвч яргуй тааралдсан газраа бас ургахгүй.
Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.
Саруулын Төгс “Азийн шилдэг топ модель” тэмцээнд оролцож байгаа. Уг тэмцээнд Монгол улсаас оролцож байгаа анхны модель нь С.Төгс юм. Тэрбээр өөрийн танилцуулгадаа: Саруулын Төгс. 24 настай. Монгол улсаас анх удаа энэ тэмцээнд оролцож байна. Ганц бие эх гэдгээ хэлж байсан юм. Ингээд С.Төгсийн оролцсон тэмцээний эхний хэсгийг хүргэе.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 3. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 9 улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
“Учиртай урилга” жүжигчин Д.Ганцэцэг оролцлоо
Хайр хүргэм бяцхан үрс /Фото/
