Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Хоронзон гишүүн” буюу залуу жүжигчин Д.Дөлгөөн
Reels

“Хоронзон гишүүн” буюу залуу жүжигчин Д.Дөлгөөн

Урлаг Урлаг17/04/2025Шинэчлэгдсэн:17/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Н.Ануужин “Anuxai’s fitness” реалити шоу төслийнхөө гурав дахь улирлын дугааруудыг өнгөрсөн даваа гараг /2025.04.14/-аас үзэгчдэд хүргэж эхэлсэн. 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлдэг эл нэвтрүүлэгт энэ удаа зургаан бүсгүй оролцож байгаагаас үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй нь Д.Дөлгөөн.

Цахим орчинд Хоронзон гишүүн гэх дүрийг бидний хэзээний танил мэт болтол хоногшуулж буй залуу жүжигчин Д.Дөлгөөн Улаанбаатар хотод төрж, Баянхонгор аймагт өсжээ. Хоёрдугаар ангийн сурагч байхдаа “Уран жиргээ” уран уншлагын улсын уралдаанд түрүүлж, түүнээс хойш урлагтай холбогдон, театрт л өнждөг хүүхэд байжээ. Тэрбээр СУИС-ийг 2022 онд найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн шавь. Сургуулиа төгссөнөөс хойш МҮОНРТ-ийн “Өглөөний хөтөлбөр”-т ассистент найруулагч, Монголын радиод нэвтрүүлэгч, NTV телевизэд эвлүүлэгч зэрэг ажлууд хийж байжээ. Харин өөрөө жүжиглэх дуртай учир видео контент хийхээр шийдээд мэргэжил нэгт үеийн залуустайгаа хамтран контент хийж эхэлсэн нь түүнийг олон нийтэд таниулаад буй юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026
Reels Урлаг

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

06/07/2026

Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Даваагийн Бурмаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.