Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг. Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана.

Read More

Анхны ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрт газрын тос нялсан тэр цагаас хойш уул уурхай манай нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар мэт хэн бүхэнд ойлгогдож ирлээ. Гэтэл сүүлийн 20 гаруй жил манай төрийн бодлогын эн тэргүүнд үргэлж боловсрол тавигдаж, боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэсэн уриа лоозонтой бид явж ирсэн байх юм. Энэ нь эрх баригч намууд сонгогчдын итгэлийг олж авах нэг хэрэг, харин дараа нь юу хийх нь сонгогчдод ер падгүй болсныг илтгэж байгаа хэрэг.

Read More

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийг уншигчид андахгүй сайн танина. Тэрбээр гэр бүлийн амьдралд нэг их яаралгүй эхлүүлсэн. “Аав” нэртэй дэлгэцийн бүтээлээ жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгож тухайн өдрөө нуган үрээ өлгийдөж авсан гэдэг.

Түүний хүү Э.Билгүтэй нэг ой хүрчээ. Хүүгийнхээ төрсөн өдрөөр найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ цуглан нижгэр тэмдэглэжээ.

Read More

Өнөөдөр буюу манай цагаар 8 цаг 20 минутын үед нар бүрэн хиртлээ. Хиртэлт Индонез улс болон Энэтхэг, Номхон далайн зарим хэсгийг хамарсан 100-150 км өргөн зурваст үзэгдсэн талаар АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байгаа юм. Төв Азийн манай орны хувьд нар хиртэлт ажиглагдаагүй, харин Өмнөд болон Зүүн Азийн зарим бүс нутаг, тухайлбал Хятадын өмнөд хэсэг, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, мөн Австралийн хойд болон зүүн хэсэгт нарны тал хиртэлтийг ажигласан байна.

Read More