Зохиогч: Урлаг

Фитнес-модель Шонтель Дункан өөрийнхөө жирэмсний зургуудыг олон нийтэд үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн хүн өөртөө анхаарахгүй бол замбараагүй жин нэмдэг. Харин дасгал хөдөлгөөн хийсэн тохиолдолд таргалахгүйгээр жирэмсэлж болдог гэдгийг тэрбээр өөрийнхөө жирэмсний зургуудаар үзүүлэхийг зорьсон гэнэ.

Read More

Дэлхий дээр нууцлаг зүйлүүд олон байдаг. Тэдгээр нуулаг зүйлүүдийг аль нь үнэн эсвэл аль нь худал болох нь эргэлзээтэй асуудал. Гэхдээ цахим орчинд үнэн байх магадлал өндөртэй топ 10 бичлэгийг түүвэрлэн бэлтгэжээ. Ингээд цахим орчинд шуугиан дэгдээгээд амжсан 10 нууцыг үзэцгээе.

Read More

Одоогоос хоёр жилийн өмнө таван хүүхэдтэй, таксины жолооч залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж билээ. Тэр хүний амьдрах гэсэн тэмцэл, гэр бүлээ гэсэн сэтгэлээ илчилсэн эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрын эзэн болгосон. Гэтэл ажилч, хичээнгүй тэр хүн бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн Баасан гарагт “Фэйсбүүк”-ээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.

Read More

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадам анх 2003 онд зохион байгуулагдаж байсан бол өдгөө 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон билээ. Харин энэ жилийн “Гэгээн муза” наадам Орхон аймгийн хүүхэд залуучуудын театраас шалгаруулалтаа эхэлжээ.

Read More

Ланд Арт Монгол IV олон улсын дүрслэх урлагийн биенна́ле Монголд 4 дэх удаагаа 2016 оны 8-р сарын 22-оос 31 хооронд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд “Тэнгэр газрыг холбосон тэнхлэгийг ойлгон унших нь” сэдвийн хүрээнд болох гэж байна.

Read More

Зураач, дизайнер МУУГЗ Доржжадамбын Эрдэмбилэг, Эрдэмбилэгийн Ачитмаа нарын хамтарсан үзэсгэлэн Bella Vista, Q- Art галлерейд нээлтээ хийлээ.

МУГЗ дизайнер Д.Эрдэмбилэгийн уран зургийн, түүний охин Э.Ачитмаагийн “Хайку Арт” чиглэлийн график зургийн хамтарсан үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл тавигдах бөгөөд Эрдэмбилэг гавьяатын түр завсарласаны дараах уран зургийн үзэсгэлэн болон түүний охин Ачитмаагийн анхны уран бүтээлийн гараа болж байгаагаараа онцлог юм байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын битүүн,. Буд гараг. Шувуун хушуут одтой, 2 хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага:Үхэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.

Read More

2016 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Read More