Зохиогч: Урлаг

Хов живэнд дуртай найз бүсгүй Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай.

Read More

Мөрөөдлийн театр, Валидол ноорог киноны хамт олон сүүлийн үед шинэ содон үг хэллэгээрээ залуусыг байлдан дагуулаад байгаа “ёоонк” Р.Адьяа нар хамтран нэгэн төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал Шинэ инээд сангаас “Шинэ инээд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх уран бүтээлчдийг хамтатган анхны уран бүтээлээ үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Эхнэртээ хайргүй хэн байхав” хэмээх инээдмийн энтертаймент шоу тоглолт энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд тоглохоор болжээ.

Read More

Ямар ч тохиолдолд эр хүнд түүний нийгмийн байдал, стиль имижд тохирсон хэдэн төрлийн хувцас заавал байх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь цаг, гутал хоёр юм. Энэ хоёрыг бусад хувцсандаа тохируулж зөв сонгох хэрэгтэй гэнэ.

Read More

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.

Read More

1. Ходоодоо эрт амраа

Унтахаасаа өмнө 3 цагийн турш ходоодоо амрааж юм бүү ид. Энэ нь ойролцоогоор 18 цагаас хойш гэсэн үг. Хэрвээ бүр тэсэхгүй байвал тараг, шүүслэг жимс, лууван идэж болох юм. Гэхдээ аль болох л юм идэхгүй байх хэрэгтэй. Өдөржин тасралтгүй ажилласан ходоодоо эрт амрааж бага зэрэг өлсгөлөн байлгахад буруудах зүйлгүй шүү.

Read More