Зохиогч: Урлаг
Ирж буй шинэ өдөр, тосч буй долоо хоног, сар жил эргэх бүрт үйл явдлын үргэлжлэл хийгээд өрнөлийг багцалж дараачийн алхмаа тооцох нь иргэншсэн нийгмийн иргэн хүний онцлог. Он гараад 2 сар өнгөрчээ.Сар шинэ хуучраад 20 хоног. Дахин нэг сар өнгөрөхөд шинэ оны нэг улирал өнгөрсөн байх юм. Улс төрийн хүрээнд болоод төр засгийн зүгээс өнгөлж буй мэдээ мэдээллийг бөөгнүүлж харвал урьд онд эхлүүлсэн сөргөлцөл талцал нь намдах бус даамжирсаар байгааг харж болно.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 23. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага:Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Монгол туургатны их ятгач Ч.Мөнх-Эрдэнэ болон этно “Алтай” хамтлагийн тоглолт Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 26-ны үдэш болж, буриад зон олны чихийг ятгын аялгуугаараа баясгажээ.Энэхүү тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ, Хөгжим бүжгийн коллеж хамтран ажилласан юм. Ятгач Ч.Мөнх-Эрдэнийн хань Д.Ганпүрэв “Ханьтайгаа 20 жил тоглож явахдаа хэзээ ч 3 цаг 30 минутын тоглолт хийж байсангүй. Ийм сайхан тоглолтыг сонсож, биширч, зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн Буриад зон олны хөгжмийн мэдрэмжийг бахдаад ханасангүй” хэмээн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний тоглолтод Буриад улсын Соёлын яамны сайд болон Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий Консул Ц.Ганболд хүрэлцэн ирж үзсэн юм.
Монголын рок, поп урлагийхан сайн үйлсийн аянд нэгдлээ. Б.Энхлэн охин одоо дөрвөн сартай бөгөөд нүдний хорт хавдартай болох нь тогтоогджээ. Энэхүү өвчнийг Солонгос улсад эмчлэгдэх боломжтой гэж хариу гарсан ч хагалгааны зардал 160 сая төгрөг болох учир охины аав ээж ийнхүү олон түмнээсээ хандивын гараа сунгахыг хүссэн билээ.
Монгол улсын Филармони 2016 оны 3-р сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлэх аж. Уг төслийн хүрээнд Морин хуурын чуулгын дэлхийн болон монголын киноны хөгжмөөс дээжлэн хүргэх “Playing love” тоглолт, Баянмонгол жазз найрал хөгжмийн эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Бүсгүй минь инээмсэглэж яваарай”, эр цэргийн баярыг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон дуунууд”, Симфони найрал хөгжмийн “L.Beethoven Symphony No8” зэрэг 3 удаагийн тоглолтыг зохион байгуулах бөгөөд 3-р сарын 8-нд “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо эмэгтэйчүүддээ зориулан тоглох гэж байна.
Ханьтайгаа үерхэж эхлээд удаагүй байлаа. Манай нэг найз бид хоёрыг гэртээ урьдаг юм байна. Гол нь миний ханийг харах санаатай л биднийг дуудсан хэрэг л дээ. Бид хоёр гэрт нь очоод энэ тэрийг ярин, хоол унд идэж ууж дайлуулсаар орой болсон хойно унтацгаах болов. Тэднийх хөлсний нэг өрөө байранд байдаг болохоор элдвийн тавилга энэ тэр үгүй. Унтах болоход газраар гудас нийлүүлэн засаад миний хань голд нь манай найз бид хоёр хоёр талд нь хэвтэв. Мэдээж тэр тусдаа хөнжилд унтсан л даа. Бид хоёр шинэхэн, тэгээд ч сексийн амтанд ороод боломж л гарвал нөгөө ажлаа амжуулдаг байсан болохоор гэрэл унтармагц бие бие рүүгээ дайрлаа. Хажууханд найз маань сэрүүн хэвтэж байгааг мэдэж байсан болохоор аль болох чимээ гаргахгүйг хичээн бие бие үнсэн таалж, хувцсаа тайлсаар бүрэн нүцгэрцгээв.
Хошин урлагийн “Эмоци” продакшин , Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр болжээ. Тэдний уран бүтээл үзэгч олонд инээд хөөр, баяр бахдалыг төрүүлдэгт гэдэгт хэн ч маргахгүй. Тэд өөрсдийн шинэхэн болон шилдгийн шилдэг үзүүлбэрээ Солонгос улсын таван хотод амьдран суугаа монголчууддаа хүргэхэд бэлэн болсон байна.
Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор. Тэгвэл тэрбээр эрэгтэй байсан.
Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландад очиж хөхний мэс засал хийлгээд ирсэн. Өөрийнхөө амьдралын талаар нэгэн нэвтрүүлэгт нууж хаалгүй ярилцжээ.
