Зохиогч: Урлаг

Хүн энэ сайхан дэлхий дээр ирээд л буцдаг. Мэлхий, хулгана зурам, араатан жигүүртэн, хорхой шавьж бус гагцхүү хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Цэнхэр уужим, тансаг гоёмсог энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг санаж, багталцаж ядан, бачимдан бухимдаж амьдрах нь хүн гэгч бодьгалын бас л нэг муу зуршил. Ирээд буцах энэ хугацаандаа утга учиртай, ууч сэтгэлтэй, баяр баясал, өөдрөг сайхан амьдрах нь ухаант хүмүүний шинж буюу.

Read More

Саяхны нэг өдөр KFC-ээр үйлчлүүлж байтал хэсэг залуус үйлчилгээнийхэнтэй маргалдаж байхыг сонслоо. Double Down идэх гэж зориод ирж байхад яахаараа байдаггүй юм. Байхгүй болгох байсан юм бол яах гэж худалдаанд гаргасан юм. Миний дуртай бүтээгдэхүүн ш дээ, авмаар байна хэмээн маргалдаж байлаа.Үйлчилгээний ажилтан залуу- энэ бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатайгаар худладаанд гаргасан. Үндсэн цэсийн бүтээгдэхүүн биш учраас тодорхой хугацаатай гардаг. Та дараагийн шинэ бүтээгдэхүүнийг хугацаанд нь ирж амтлаарай гэсэн тайлбар хэлж байлаа.

Read More

2016.02.11-ээс14-ний хооронд Туркийн Истанбул хотноо болсон “Олон Улсын Тогооч нарын Холбооны 14-р их наадам”-аас Монголын мастер тогооч нар багийн болон Ази хоолны төрөлд нийт 6 мөнгөн медаль хүртлээ.

Read More

58 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Лос-Анжелес хотноо болж байна. Монголын цагаар 09:00 цагт эхэлсэн билээ. Ингээд тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ирсэн олны танил эрхмүүдийг танилцуулж байна.

Read More

Монголын урчуудын эвлэлийн арт галерэйд зураач Н.Нямжавын “Үзэсгэлэнт шижигт нутаг минь” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнд алдарт зураачид, Урлах эрдмийн дизайнерууд болон олны танил дуучид оролцох юм байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 9. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага:Түлэх. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана.

Read More

2016 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Read More