Зохиогч: Урлаг

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо энэ сарын 10-нд AmFAR олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан байна.
Монгол Улс руу аялах эрхийн бичгийн төлөө тэрээр хэд хэдэн одтой өрсөлдсөн бөгөөд ийнхүү 95 мянган ам.доллароор авчээ. ДиКаприогийн аялалыг дэлхийн тойрон аялж судалгаа хийдэг судлаач Йохан Эрнст Нильсон ахлах юм.
Аялал хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч People.com сайтад мэдээлж буйгаар энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараах Леонардо ДиКаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна гэж бичжээ.

Read More

Маргааш Гэгээн хайрын баярын өдөр. Эл өдөр хайртыгаа хэрхэн баярлуулахаа хараахан шийдэж амжаагүй байгаа бол Валентины баяраар тоглогдох урлагийн тоглолтыг танилцуулж байна. Хайрын баяраар хаана, юу болох вэ

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 5. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хултана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Read More

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Read More