Зохиогч: Урлаг

Энэ сарын 14нд буюу гэгээн хайрын баярыг тохиолдуулан Салхи хамтлаг маань нийт дурлалт хосууддаа зориулж намуухан лааны гэрэлд амттай оройн хоол зооглож, хит болсон 20 гаруй дуунуудаа ирсэн зочиддоо өргөн барихад бэлэн болжээ. Энэ жил тус хамтлагийн маань 18 дах жилийн ой болж байгаа бөгөөд та бүхний гар дээр аль хэдийн “Сонсох тусам” “Эрхэмсэг хөг” хэмээх цомгууд нь очсон байгаа билээ.

Read More

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ оны 2-р сарын 5-аас 14-ний хооронд “Алтан гадас” нэртэйгээр Blue Moon арт галерейн танхимд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2016.02.05 нд 14 цагаас Blue Moon арт галерейд болно. Та бүхнийг урьж байна.

Read More

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. МУЗ нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд танилцуулах замаар урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.
Энэ хүрээнд МУЗ нь Канадын Элчин Сайдын Яамтай хамтран авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдаан зарлаж байна. Уралдааны бүтээлийг 2016 оны 2-р сарын 05-ныг дуустал хүлээн авах бөгөөд шалгарсан бүтээлээр уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 27. Сугар гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана.

Read More

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ихэнх нутгаар өнөө шөнө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч суларна.

2016 оны 02 дугаар сарын 04-ний 20 цагаас 02 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Read More

“Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч дуучин Б.Учрахбаяр “Ардын минь дуунууд” цомог худалдаанд гараад удаагүй байгаа ч эрэлт ихтэй байгаа. Тус цомогт Монгол түмний сэтгэлд хоногшиж, аманд аялагдсаар ирсэн Юндэн гөөгөө, Бүсгүй хүний заяа, Хонхон цэцэг, Эрдэнэ засгийн унага гэх мэт 10-аад багтсан аж.

Read More