Зохиогч: Урлаг

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн дуучин.

Тэрбээр 2016 оны уран бүтээлээ “Миний дурласан бүсгүй” дуугаараа нээлтээ хийхээр ажилдаа хэдийнээ орсон гэнэ шүү. Цоо шинэ дууныхаа клипны зураг авалтыг эхэлсэн бөгөөд 2 сарын 14 нд буюу хайрын өдрөөр цацаж хосууддаа бэлэг барихаар болсоноо дуулгалаа.

Read More

Бид ихэнх хүмүүсийн баяраар нэмсэн жин нь хасагддаггүй тухай, мөн баяраар олж авсан тэр таргалалт, өөх тостой хоолны буруу хэрэглээ хүний биед ихээхэн хэмжээний өвчлөлийг бий болгож нас баралтын дийлэнх шалтгаан болж байдаг талаар Цагаан сар ба хар эрүүл мэнд нийтлэлээрээ тус тус хүргэсэн. Харин энэ удаад цагаан сараар ихэвчлэн хэрэглэдэг хоол хүнсний илчлэгийн хэмжээг тооцон үзэж, байх ёстой нормтой нь харьцуулан, мөн баяраар хэтэрхий их идэж зохистой илчлэгийн хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд ямар хөдөлгөөн хийж илчлэгээ шатаах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Read More

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Айл бүр идээ будаа, бэлэг сэлтээ базааж, баярын уур амьсгал хаа сайгүй оржээ.

Цагаан сараар айл болгон бууз хийдэг. Бууз нь монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг.

Read More

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж темпаратур олон жилийн дунджийн орчим, хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа.

Энэ сард цасны зузаан нэмэгдэж, нягтарч хатуурвал малын хариулга маллагаа хүндрэхээр байгаа бөгөөд сарын дундаас хойш хүчтэй цасан шуурга шуурч малын хариулга маллагаанд хүндрэл учруулж болзошгүйг УЦУОША-аас анхааруулж байсан. Ойрын хугацаанд цаг агаар дулаахан байсан ч сар шинийн өдрүүдэд эрс хүйтрэх төлөвтэй байна.

Read More

Хахир өвлийг өнөтэй давж урин хавартай золгуулдаг цагаан сарын баяр айсуй. Эл баярыг угтаж “Aqua fitness” төв бүх сургалтынхаа төлбөрийг 100 МЯНГАН төгрөг болгон сар шинийн бэлэг барьж байна. Урамшууллын хугацаа хоёрдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжлэх тул та энэ боломжийг бүү алдаарай.

Read More

Тун удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байгаа билээ. Дурлалт хосууд маань энэ өдрийг сэтгэл догдлон хүлээж, хамтдаа мартагдахааргүй тэмдэглэдэг. Тэгвэл тун удахгүй хайрын баяраар нь хосуудыг инээдээр цалгиж өнгөрүүлэх дурсамжтай бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Read More

Кофег ууснаар хүн бүдүүн гэдэсний хорт хавдар, диабетаар өвчилөх эрсдэлээс чөлөөлөгддөг юм байна. Кофе уусны дараа зарим хүмүүсийн зүрх дэлсэх, нойргүйдэх, сэтгэл түгших, жирэмсэн эмэгтэйчүүд өтгөн кофе уувал үр зулбах зэрэг үр дүн гардаг ч хэрвээ та кофе уухаар шийдсэн бол кофе танд дараах ашиг тусыг үзүүлэх болно.

Read More

Энэ сарын 14нд буюу гэгээн хайрын баярыг тохиолдуулан Салхи хамтлаг маань нийт дурлалт хосууддаа зориулж намуухан лааны гэрэлд амттай оройн хоол зооглож, хит болсон 20 гаруй дуунуудаа ирсэн зочиддоо өргөн барихад бэлэн болжээ. Энэ жил тус хамтлагийн маань 18 дах жилийн ой болж байгаа бөгөөд та бүхний гар дээр аль хэдийн “Сонсох тусам” “Эрхэмсэг хөг” хэмээх цомгууд нь очсон байгаа билээ.

Read More