Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.02.05/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.02.05/

Урлаг Урлаг05/02/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 27. Сугар гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таны орлого нилээд нэмэгдэнэ. Сонирхолтой нь энэ нь цалин нэмснээс биш байна. Ажил ба гэрт сэтгэл санаа тавгүй байвал аялалаар явбал төдөлгүй хэвийн болно. Шинэ танилууд таны боломжийг өргөсгөнө. Та сонирхолтой санаа олж чадна. Зөгнөлт явдал ирээдүйн ажлын чинь үндэс болно. Удаан хугацааны хилийн чанадын аялал таны сонирхолыг татах болно.


Үхэр (4/20-5/20)

Санаа нэгтнүүдээсээ хамгийн үнэт туслалцааг хүлээн авна. Тэд таны бизнесийн ивээн тэтгэгч мэт загнаж судалгаа болоод мэдээлэл олоход тань тусална. Та тэдэнд хэмжээнд нь таарсан хариу барь. Эс тэгвээс тэднээс хараат байдалд орно. Төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн харилцааг дэмжих, сэтгэл санааны дэм тусламж үзүүлэхэд таатай өдөр. Өнөөдрийн эерэг хандлагын ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна.


Хамтатгах (5/21-6/21)

Өдрийн эхний хагаст урьдах долоо хоногийн таагүй хандлага үргэлжилж мэдэх юм. Хэрүүл зөрчилдөөн эсвэл үл ойлголцол мэдрэлийн эрч хүчний талыг авна, гэвч бүх юм нь сайнаар шийдэгдэнэ. Гэр орноо шинэчлэх ажил тань урагштай байна уу. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, засвар хийхэд хамгийн тохиромжтой үе. Гадаад явахад мөн тохиромжтой. Хөдлөнгөөс харахад таны байр байдал дэндүү эмх замбараагүй мэт санагдаж болох боловч энэ хэвээр нь цааш нь үргэлжлүүл.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хувь заяа танаас хүндхэн сорилт авах гэж байна. Амьдралын эрч хүч сул байгаа нь таны ажиллах чадварт муугаар нөлөөлж, уур бухимдлыг төрүүлэх болно. Тана руу чиглэсэн шүүмжлэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж ажил дээрх уур амьсгалыг эвдэх бололтой. Гэхдээ аливаад бодитоор ханддаг, хар буруу санадаггүй сэтгэл тань харилцааг буцаагаад хэвийн байдалдаа ороход тусална. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна.


Арслан (7/23-8/22)   

Хоёрдмол шинжтэй, ачаалалтай өдөр болно. Эмэгтэй хүмүүс хувь заяа ивээнэ гэж найдах хэрэггүй. Хамгийн ихийг авах гэсэн таны шаардлага, байр сууриа хатуу хамгаалах нь хайртын тань хүсэлтэй зөрчилдөнө. Энэ өдөр төрсөн өдөр нь тохиож буй хүнд газар шороо ухахгүй байхыг онцгойлон сануулж байна. Голын эрэг, ой модонд гарч цагийг өнгөрөө.


Охин (8/23-9/22)    

Та хайртай хүнийхээ өмнө буруутай бол яаралтай уучлал гуй. Үдээс хойш орчин тойрны хүмүүстэй тухайлбал хөрштэйгөө үл ойлголцох байдалд хүрч болзошгүй. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндэрч болзошгүй. Согтууруулах ундааг хэтрүүлж болохгүй. Сэтгэлээр унахаас, санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Худалдан авах баримт бичиг бүрдүүлэхэд няхуур бай. Хувийн амьдралд хамтрагчийн урвалтаас гомдлоос болж харилцаагаа таслаж болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхтэй тэмцэл, мөргөлдөөний өдөр. Хувь заяа таны тэсвэр тэвчээрийг шалгасаар л байна. Таны зайлшгүй хийх ёстой ажил ирээдүй багатай санагдана. Ажил дээр бэрхшээл гарна. Хамт ажиллагсадтайгаа ага зэрэг муудалцах бололтой. Сэтгэлээр бүү уна. Өөдрөг байхыг хичээ. Ямар ч хамаагүй дурын нэг ажил хэргийг зүрх зориг гарган эхлүүл, бүр аз туршсан эрсдэлтэй байсан ч хамаагүй. Од гариг танд амжилтыг амлаж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Санаа зовох асуудалгүй залуу хүмүүст таатай өдөр. Хайр дурлалтайгаа учрах боломж өндөр. Олноороо зугаалгад явах найр наадам зугаа цэнгэл зохион байгуулахад таатай. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, наймаачдын ажил хэрэгт туйлын тохиромжтой цаг үе. Таны нийтэч чанар ба өөртөө итгэлтэй байдал эв найрамдал ба тэнцвэртэй байдлыг сэргээнэ. Энэ өдөр эрч хүчтэй байж төлөвлөсөн ажлаа сүүлчийн хагас гэхэд гүйцэлдүүлнэ. Хэн нэгэнтэй хэл ам хийхээс зайлсхий. Үйл явдлын гүнд нь байхыг хичээ.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр таны анхаарлыг сэтгэл зүй, одон орон, нийгмийн шинжлэх ухаан компьютерийн шинэ технологиуд татна. Таны хувьд хамгийн гол нь уран бүтээлийн эрх чөлөө ба өөрийгөө илэрхийлэх явдал байна. “Хуваарийн дагуу ажил” таны дургүйг хүргэнэ. Таны бүх авьяас болон тодорхой ажил үүрэгт бэлэн байдаг нөхцөл тань чадварлаг байдлыг илтгэнэ.


Матар (12/22-1/19)   

Амрахаар зэхэж байсан хүнд саад тотгор учирна. Виз тасалбар, зочид буудал, ядаргаатай замын хань гэх мэттэй холбоотой хүндрэлүүд учирч болзошгүй. Нөхцөл байдал, өдрийн хандлагыг дага. Өөрийнхөөрөө зүтгэж шударга үнэний төлөө тэмцээд хэрэггүй. Эргэлзээгүй бүтэх асуудлаа хөөцөлд. Харин хий дэмий зүйлин араас сэтгэл санаагаа зовоохгүй байж, зөвхөн өөрт оногдсон зүйлийн төлөө урагшлах хэрэгтэйг сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Тайван эв найрамдалтай өдөр. Нөхцөл байдлыг эрүүл саруулаар үнэлж шаардлагатай дүгнэлт хий. Олон бэрхшээлээс хохирол багатай гарч чадна. Гэр орноо тохижуулах биеийн хүчний хөдөлмөр хийхэд таатай. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар. Йог бясалгал хийх нь таны эрүүл мэндэд тустай.


Загас (2/19-3/20)

Үдээс өмнө аливаа харилцаа холбоонд маш тааламжгүй байна. Хамтрагчаа ойлгохгүй байх хүсэл нь таныг бүдүүлгээр авирлах, уурлаж цухалдах, сэжиглэлтийг бий болгоход хүргэх ба улмаар нөхцөл байдлыг дээд зэргээр хурцатгах болно. Амьдралын эрч хүч өсөх хандлагатай байна. Бүтээлч ур чадвар зөн билэг, сексийн идэвх нэмэгдэнэ. Гэвч хэн нэгэн таны уян зөөлөн мэт төрхийг буруугаар үнэлэн хүнд хүчир даалгавар үүрүүлэхийг хичээнэ.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.