Зохиогч: Урлаг

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ шалгарлаа. Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзэллээ. Мөн түүнчлэн МЗЭ-ийн шагналт Яруу найрагч Б.Баттулга тусгай байрт орсон юм.

Read More

Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, дэлхий дээр нүүдлийн гэгддэг соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа бараг цорын ганц ард түмэн билээ. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл өдөр ирэх тусам бүдгэрэн гээгдэж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн дэвшил зэргээс шалтгаалан уламжлалт соёлын өвөө судлан шинжлэх, хадгалан хамгаалах, уламжлуулан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрсчээ. Тийм ч учираас ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн хамгаалдаг болсон. Үүний нэг нь Монгол гэр юм. Монгол гэрийг 2013 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэсэн. Энэ үйл явдал бол Монгол гэрийг цаашид судлан хамгаалах шаардлагатайг улам бататгасан баталгаа юм.

Read More

Зөн билэгч Александр Шепс аливаа хүний эрүүл мэнд, сэтгэл санаа амжилттай байх эсэх нь амьдарч буй газар орон, байр сууцнаас нь ихээхэн хамааралтай гэж үздэг. Тавилга, гал тогооны хэрэгсэл гээд бүх эд зүйл ямар нэг хэмжээгээр энерги ялгаруулан эзэндээ нөлөөлж байдаг. Өөрийнхөө гэрт атлаа сөрөг муу хүчний нөлөөнд хэрхэн яаж орохгүй байх тухай Александр Шепс ийнхүү өгүүлж байна.

Read More

МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна. Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.

Read More

Чи итгэл үнэмшилтэй бай. Өөөрөө өөртөө итгэ. Чи төгс төгөлдөр болно. Итгэл үнмэшил дүүрэн бай. Чи төгс төгөлдөр болно.

Итгэл сэтгэл засна. Урам зориг өгдөг. Эрч хүч өгдөг. Тийм учраас. Чи өөрөө өөртөө итгэ. Хүмүүст итгэ. Өөрөөр хэлбэл. Бусдад урам өг. Уханн өг. Сэтгэл өг. Зөв үг хэл. Зөөлөн хар. Хүн сэтгэлтэй бай. Тэгвэл тэд буруу юм хийж үл зүрхлэнэ. Шудрага үнэнч байж чадна. Төөрөгдөлөөс магад ангижрана. Тийм учраас чи итгэ. Тэгэж итгэ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 25. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй хар мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана.

Read More

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Хэрлэн голын эх, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Read More

Сүүлийн үед нам гүмхэн байсан жүжигчин Золоо дуучин Мээдээтэй хамтдаа эрхлэн авахуулсан гэрэл зургаа олны хүртээл болгов. Уг зургийг харсан нэг хэсэг нь та хоёр хосууд юм уу хэмээн олонтаа асуусан гэнэ шүү.

Тэгвэл тэдний нууц задрав. Учир нь энэхүү зургийг Мээдээгийн шинэ цомог

Read More