Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“МОНГОЛ ГЭР ТАЙЛБАР ТОЛЬ” дахин худалдаанд
Сонгодог уран зохиол

“МОНГОЛ ГЭР ТАЙЛБАР ТОЛЬ” дахин худалдаанд

Урлаг Урлаг03/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12631087_1027735577268613_420753189_o-1024x6832761293832016-02-03-11-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, дэлхий дээр нүүдлийн гэгддэг соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа бараг цорын ганц ард түмэн билээ. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл өдөр ирэх тусам бүдгэрэн гээгдэж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн дэвшил зэргээс шалтгаалан уламжлалт соёлын өвөө судлан шинжлэх, хадгалан хамгаалах, уламжлуулан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрсчээ. Тийм ч учираас ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн хамгаалдаг болсон. Үүний нэг нь Монгол гэр юм. Монгол гэрийг 2013 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэсэн. Энэ үйл явдал бол Монгол гэрийг цаашид судлан хамгаалах шаардлагатайг улам бататгасан баталгаа юм.
12620944_1027735573935280_1897157350_oТэгвэл Түүхийн ухааны доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар Монгол гэрийн анх үүссэн цагаасаа өнөөдрийг хүрсэн түүхэн хөгжлийг харуулах “Монгол гэр тайлбар толь” хэмээх бүтээлээ уншигч түмэнд дахин өргөн барьж байна.
Уг бүтээл нь нийт 282 тал, 174 ширхэг фото зураг, 862 толгой үг бүхий цагаан толгойн үсгийн дарааллаар тольчилон бичигдсэн бөгөөд өнөөгийн даяаршиж буй нийгэмд хүн төрөлхтөн соёлын өвөө эрхэмлэн хамгаалах, судлан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрссөн цаг үед бичигдсэнээрээ чухал ач холбогдолтой. Тухайлбал, Хүннүгийн үеэс эхлэн монгол нутаг дахь эртний улсууд, XIII зууны үеийн жуулчдын тэмдэглэл, Монголын Нууц Товчоо зэрэг олон сурвалжид буй гэр, орон сууцанд холбогдох мэдээг нэг бүрчлэн тайлбарлан оруулсан. Түүнчлэн архивын сан хөмрөгт буй мэдээллийг нягтлан хамруулж, монгол гэртэй холбогдох зан заншил, зан үйл, гэрийн соёлыг бүхэлд нь илэрхийлэх зүйлсийг өргөн хамруулахыг зорьсон судалгааны болоод хялбаршуулах аргаар бичигдсэн байна.
Мөн судлаачид болоод өргөн олон ашиглах бүрэн боломжтой төдийгүй зохиогч уг бүтээлийг бичихдээ түүхэн сурвалж, судалгааны зохиолыг өргөн ашиглахын зэрэгцээ өөрийн биеэр сүүлийн 10 гаруй жил ажилласан угсаатны зүйн хээрийн шинжилгээний эх хэрэглэгдэхүүнийг өргөн ашигласан нь энэ зохиолын гол давуу тал болсоныг судлаачид онцолж байгаа юм.
Уншигч та уг номыг Интерном, Азхур номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

12607324_1027735530601951_1304980424_n

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

82 дахь удаагийн Венецийн кино наадмын онцлох уран бүтээлүүд

12/08/2025

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025

2025 оны дэлхийн хамгийн царай муутай нохой эзэндээ 5000 ам.долларын шагнал авчирчээ

12/08/2025

Австрали 16-аас доош насныхан Youtube ашиглахыг хориглолоо

12/08/2025

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.