Зохиогч: Урлаг

УЦУОШГ-аас ирүүлсэн малчид, тээвэрчдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Read More

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус сонсогч фенүүддээ “Надад үлдсэн найз” мюзиклээрээ бэлэг барина гэдгээ зарласан. Тэгвэл тэд ийнхүү хүлээлт үүсгэсний эцэст бэлгээ задалж өчигдөр тус мюзиклийн эхний өдрийн тоглолтоо амжилттай тоглолоо. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг огшоож танхим дүүрэн алга ташилтан дунд өндөрлөсөн юм. Тэдний дуулалт хүчтэй хоолойноос гадна жүжиглэлт нь үзэгчдэд урлагийн сайхныг мэдрүүлж чадаж байсныг энд дурдахгүй байж болохгүй биз ээ.

Read More

Жүжигчин Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар нарын амин охин Х.Баярмааг уншигч та дэлхийн миссийн тэмцээнд оролцож байснаар нь илүүтэй сайн таних болсон. Тэрбээр”Шилдэг өнгө” продакшинд харьяалагдаж яваа “Аюултай харилцаа” кинонд тоглож өөрийнхөө чадвараа харуулаад авсан билээ.

Read More

Поп Дива Селин Дион жаахан охин байхаас нь алдар нэрийн тавцанд гаргаж өгсөн нөхөр, өөрийн менежер Рене Анжелилыг нэр төртэйгөөр сүүлчийн замд нь үдлээ. Канадчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ гэр бүлийг хүндэтгэж Монреаль хотын Базиликийн сүмд үндэсний хэмжээний оршуулах ёслолыг зохион байгуулсан бөгөөд Ерөнхий сайдын гэргий нь ирж оролцсон юм. Амьдралынхаа ханийг алдаж, гүн уй гашууд автсан дуучин бүсгүйд 15 настай том хүү Рене Шарль болон таван настай ихэр хөвгүүд, 88 настай хөгшин эх нь хамгийн их хань түшиг болж байгаа нь оршуулгын ёслолыг орон даяар шууд дамжуулах үед тодорхой харагдсан юм.

Read More

“Мөнхийн залуу” гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч айл гэрийн эзэгтэй болж байсан ч амьдрал нь бүтэлгүйтсэн. Гэхдээ амьдралдаа ганцаараа хэмээн гуниж гутралгүй залуу төрхөөрөө өөрийгөө чимэн гунхаж яваа.

Read More

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт өнгөрөгч оны наймдугаар сард болж байсан. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээсэн гэдэг.

Read More

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Read More

Ги дө Мопассан
Ги дө Мопассан Францын Норманд нутагт төрсөн. Тэрбээр Норманд нутгийн онгон тансаг байгальтай Этратай нутагт ихэнхи насаа өнгөрөөн зохиол бүтээлдээ эх нутгаа магтан дуулсан нь алдрын манлайд хүргэсэн билээ.

Read More

Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын”Хумсны арчилгаа”-ны зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Үсээ хэрхэн хооллох” вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин, “VIDAL” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэлээ.

Read More