Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“In da house-3: In Korea” кинонд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид тоглосны нэг нь нэрт жүжигчин Ги Жү Бун
Reels

“In da house-3: In Korea” кинонд Солонгосын А зэрэглэлийн жүжигчид тоглосны нэг нь нэрт жүжигчин Ги Жү Бун

Урлаг Урлаг18/02/2025Шинэчлэгдсэн:18/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран бүтээлчид “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж, үргэлжлүүлэн 2022 онд “In da house: Come back” киног олонд хүргэсэн юм. Тэгвэл “In da house-3: In Korea” уран сайхны киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугаар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“In da house-3: In Korea” кинонд Монголын жүжигчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид тоглосны нэг нь нэрт жүжигчин Ги Жү Бун.

Өдгөө 70 нас хүрч буй Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ги Жү Бун нь кино, театрын салбарт идэвхтэй ажиллаж, олон төрлийн дүрийг гарамгай бүтээж ирсэн туршлагатай жүжигчнээс гадна чадварлаг найруулагч, продюсер юм. Тэрбээр Сораболын урлагийн их Сургуульд кино, театрын жүжигчнээр суралцаж, 1977 онд өөрийн ах Ги Гүк Согийн хамт “76” нэртэй театр байгуулснаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Ги Жү Бун 90 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино болон телевизийн олон ангит кинонд дүр бүтээсэн аж. Монголын үзэгчид түүнийг “Hotel by the river” (2018), “Right now, wrong then” (2015), зэрэг уран сайхны кинонуудаас гадна “All in” (2003), “Me too, flower!” (2011) тэргүүтэй цувралуудад тоглосон дүрүүдээр нь эчнээ мэдэх юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.