Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэл урлагтаа эргэн ирсэн билээ. Оюутан байхдаа л “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг нэлээд хэдэн кинонд өөрийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн.
Зохиогч: Урлаг
Амьдрал тань нэг л болохгүй байна уу? Тэгвэл та Ертөнцийн хуулиудыг зөрчөөд л байна даа!
Кэти Мичел танд амин чухал нэг зүйлийг анхааруулж байна. Энэ бол бахархах зүйл биш, та даган дуурайх ч хэрэггүй. Гэхдээ үнэн юм. Өсвөр насны охин байхдаа Кэти архи хэрэглэдэг байсан бөгөөд Карли охиноо тээж байхдаа ч уусаар байжээ. Залуу бүсгүйн энэ хорт зуршил хоёр эмэгтэйн амьдралыг насан туршид нь баллаж дөнгөжээ. Кэти Мичелийн охин Карли энэ жил 43 настай ээж, хойд аавтайгаа хамт амьдардаг. Харамсалтай нь 43 настай энэ эмэгтэй нэгдүгээр ангийн хүүхэд шиг сэтгэдэг байна.
“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэх болсон гэдгийг уншигч та дуулсан биз ээ.
“Марко Поло” кинонд тоглож буй. Тэрбээр кинонд сонгогдсон тухайгаа “Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан удаатай.
Дуучин Мадоннагийн АНУ-ын Кентакки мужид амьдардаг шүтэн бишрэгчид уур бухимдлаа барьж ядаж байгаа аж. Тоглолт эхлээд дуучин эмэгтэй тайзан дээр гарч ирэхийг хүлээсээр залхтал Мадонна согтуугаар гараад иржээ. Шүтэн бишрэгчид нь Мадонна хэзээ тэдний нутагт ирж тоглохыг хүлээн олон сар тарчилсан гэдэг. 57 настай дуучин эмэгтэй хөл дээрээ тогтож байсан хэдий ч эхнээсээ л онигоонд оржээ.
түмний урлан ургуулах их авъяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон сонгомол хөгжмийн дэвшилтээр баяжуулж орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн үе үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэндорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлүүд Филармонийн концертийн танхимд 2015 оны 01 сарын 22 – нд 19:00 цагт тоглогдоно.
“Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн” уран зураг сонирхогчдын хүртээл болоход бэлэн боллоо.Эл үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 18-28-ныг хүртэл харааны яруу найраг сонирхогчдын мэлмийг баясгах ажээ. Сонирхуулахад “Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн”-д 50 орчим уран бүтээлчид оролцох нь ээ.
