Индиго буюу шөнийн тэнгэрийн гүн хөх өнгөтэй ауратай хүмүүс өөрчлөлт шинэчлэл хийх зорилготойгоор дэлхий дээр ирсэн байдаг. Энэхүү шинэчлэлийн үр дүнд хүмүүс өөрсдийн хязгаарлагдмал итгэл үнэмшил, дадал зуршлаас салж, улмаар Дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөх юм. Энэ нь магадгүй биелүүлэхэд хэцүү зорилго хэдий ч аураны үндсэн давхарга нь индиго өнгөтэй хүмүүс уг агуу том зорилгын тодорхой хэсгийг биелүүлэх өөрийн гэсэн зорилго, үүрэг даалгавартай ирсэн байдаг. Индигочууд хүмүүсийн нүдийг нээж, нэгэн хэвийн хэвшмэл нөхцөл байдлаас салгаж, СЭРЭЭХЭЭР ирсэн. Тэд шашин, сүнслэг ойлголт, улс төр, ёс заншил, дадал зуршлын талаарх түгээмэл үзэл бодлыг үндсээр нь эргүүлэх үүрэгтэй. Учир нь энэ цаг үед амьдарч буй хүн төрөлхтөн ӨӨРЧЛӨГДӨХ шаардлагатай байгаа билээ.
Read More