Зохиогч: Урлаг
Нэгэн үед хүн бүр л хос дуучдын дуунд дурлаж, дуучид нь бас хоорондоо дурлалцаж байх үед өөрсдийн өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч гарсан дуучид бол Р.Амарбаясгалан, Г.Нарантунгалаг нар. Хослон үерхээгүй ч хосоороо чадамгай уран бүтээлүүд туурвин хит болгож чадсан дуучдын маань “Чамдаа би хайртай шүү” дуу 2006 оныг донсолгож байсан. Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн байр сууриа тамгалж чадсан дуучид маань сүүлийн үед нам гүмхэн болоод буй.
Сүүлийн үед кино урлагт хайртай хэн бүхний сэтгэлийг догдлуулаад буй “The Revenant” киноны зураг авалтын үеэр жүжигчин Леонардо Ди Каприо дүр хувиргалт хийлгэн, шархадсан мэт хувирч буйг нь та бүхэн харж байна.
Тус кинонд түүний шуугиан тариад буй дүр төрхийг бүтээхийн тулд make up artist Duncan Jarman таван цагийн турш ийнхүү хичээнгүйлэн ажилладаг байжээ. Үүний сацуу тэрээр зохиолын бодит баатар болох Хюго Гласс-т жинхэнэ амьдрал дээр яг юу тохиолдож, хэрхэн шархдаж байсан тэр бүхнийг нь судалдаг байж.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч буй. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар үүлэрхэг, салхитай байна. Зарим бүс нутгаар цас орж, явган шуургатай байх төлөв ажиглагдаж байгаа талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал, баруун аймгуудын нутгаар Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Завхан голын эхээр шөнөдеө 43-48, едөртөө 29-34 хэм хүйтэн байна. Мөн Увс нуурын хотгор болон хүрэн бэлчир орчмоор ийм хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шенөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Тиймээс энэ бүс нутагт амьдардаг, иргэд, тээвэрчид болон малчдыг сонор сэрэмжтэй байхыг, өвлийн бэлтгэлээ сайтар бэлтгэхийг холбогдох газраас анхааруулж байна.
“Хайртай” нэвтрүүлэг Киви хамтлаг Ука
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
ндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Италийн Генуя хотын “Гүнтэн Карл Феличе” театрын их тайзнаа энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд тоглолт хийжээ. Чуулгын уран бүтээлчид анх 1984 онд Итали улсад аялан тоглолт хийснээс хойш ийнхүү 32 жилийн дараа дахин тоглолтоо толилуулав.
