Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2016” наадам 1 сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Уралдаанд оролцох уран бүтээлчдийг 1 сарын 15-ныг хүртэл Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны байранд бүртгэж байна. Хаяг: Соёлын Төв Өргөөний “Г” корпус, 4 давхар, 428 тоот. Холбоо барих утас: 99167471
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 03. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 31-36 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны танил болсон залуу жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг та андахгүй биз ээ.
Монголчууд бид жилийн дөрвөн улиралдаа хоол хүнсээ тохируулан зооглодог билээ. Бидний хоол хүнсний ихэнхи хувийг мах эзэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл зөв зохистойгоор эрүүл мэнддээ ашигтайгаар махан хоолоо олон янзаар хийж сурахад нэн чухал ном уншигчдын гар дээр очиход бэлэн болсонг дуулгахад таатай байна.
“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргаж байна.
Өөрийгөө өөрчилж чадсан залуугийн түүх
Алтан бөмбөрцөг-2016 наадмын одод
“Тэнгэрлэг” урамшуулал эхэллээ
Үндэсний оператор Скайтел компани Гал бичин жилийн сар шинийн бэлгэт сайн өдрийг тохиолдуулан тусгайлан гаргасан бэлгийн картын урамшууллаа хэрэглэгч танд өргөн барьж байна. Эрхэм хэрэглэгч та шинийн нэгнээс наймныг дуустал буюу 2016 оны 2-р сарын 09-с эхлэн 2-р сарын 16 дуустал “Тэнгэрлэг” бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 100% бонус нэгжээр мялаалгана. Бонус нэгжээрээ та 7 хоногийн турш сүлжээндээ ярьж, мессэж бичихээс гадна задгайгаагаар дата ашиглах эрхтэй.
Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товоо зарласан билээ. Тус тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид тоглолтоо тольдохоор тэсэн ядан хүлээж байгаа юм. Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж байсан бол энэ удаад анхны тоглолтоосоо илүү сонин содон зүйлсийг үзэгчдэдээ толилуулахаар бэлдэж байгаа гэсэн шүү.
