Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэв
Үзэсгэлэн

“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэв

Урлаг Урлаг29/01/2025Шинэчлэгдсэн:29/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол, дөрвөлжин, али гали, манж, рүни, тод, соёмбо, төвөд, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирилл зэрэг арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээрээ онцлогтой.

Монгол үндэстний бичиг соёлын гайхамшигт өв, уламжлал ба үнэт зүйлсийг дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан ард иргэддээ сурталчлан таниулах, үндэсний бичиг үсгээ хүндэтгэн хайрлах үзэл санаа сурч мэдэх хүсэл эрмэлзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааны дүн гарч, шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэлээ.

“Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн уралдааныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи болон Монголын Урчуудын эвлэл, Бичиг соёл төвтэй хамтран зохион байгуулсан. Уг уралдаанд нийт 10 уран бүтээлч 17 бүтээлээ ирүүлсэн бөгөөд уралдааны зорилгод нийцсэн утга агуулга, ур хийц, шинэлэг санаа бүрдсэн уран бүтээлч Б.Ганбаатарын “Мөнх тэнгэрийн тунхаг” бүтээл шилдгээр шалгарчээ. Уг бүтээл монголчуудын хэрэглэж ирсэн бүх бичиг үсгийг дүрслэн оруулснаараа онцлог юм байна.

Уралдааны шилдэг бүтээлүүдээр “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалууд” монументал урлагийн эскиз зургийн үзэсгэлэнг “Бичиг соёл” галерейд өчигдөр /2025.01.28/ нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд монументал урлагийн 10 гаруй уран бүтээлч болон бичгийн мэргэд, судлаачид монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дурсгалуудаар эскиз зураг бүтээснээ дэлгэжээ. Тус үзэсгэлэнг ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, яруу найргийн академи, МУЭ, Бичиг соёл төв хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026
Үзэсгэлэн Урлаг

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.