Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдсан цорын ганц клуб бол “Castle”. Дуу, гэрлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй уг клуб зул сарын баярыг тохиолдуулан “Christmas Party” зохион байгуулж байна. Партинд:
Зохиогч: Урлаг
Сэлэнгэ – “Цасан охин” /New video/
“Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн баталгаа өндөр байсан учраас “Grandexpo-2015” үндэсний фестивалийн Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм.
“Монголчууд ямар их авьяастай хүмүүс байдгийг, ямар их ур чадвар, авьяас монгол хүнээс гарч чаддагыг харуулж чадсан, шоу болсон.
Энэхүү нэвтүүрлэг гарсанаар бүх насны үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан гэдгээрээ давуу онцлогтой.
Анхны “Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар Дархан хотын Жамъянхорлоо багшийн шавь нар хөгжимчин хүүхдүүд болох “Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүлсэнг та бүхэн сайн мэдэж байгаа билээ. Тэгвэл та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгахад “Авьяаслаг монголчууд” шоуны тусгай дугаар энэ сарын 31 нь буюу шинэ жилийн баярын өдөр “Монгол HD” дээр 22:30 минутаас гарах юм байна.
Үүднээсээ эхлээд, гадна дотно засал, техник хэрэгслээрээ дээд зэрэглэлийнх гэдэг нь илт мэдрэгдсэн “Castle” клуб уржигдар нээлтээ хийсэн. Харшид байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гадна дотно засалтай уг клубийн гэрэл нь хөгжмийн хэмнэлээр асдаг нь бас бүжгийн талбай зэрэг нь үйлчлүүлэгчдэд хамгийн ихээр таалагдсан.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд албан ёсоор бүртгэжээ.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер”-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм.
ОХУ-ын “Пятница” телевизийн “Барышня-крестьянка” нэвтрүүлгийн шинэ дугаар гарлаа. Шинэ дугаарт Монголын Баярын Хулан хэмээх бүсгүй Москвагийн Таня гэх баян бүсгүйтэй хэсэг зуур амьдралаа сольж байгаа талаар өгүүлжээ.
