Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг энэ сарын 25, 26-нд толилуулна
Дуурь

В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг энэ сарын 25, 26-нд толилуулна

Урлаг Урлаг07/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл “Увдист лимбэ” дуурийг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 25, 26-нд 17:00 цагаас толилуулах гэж байна.

Зохиолын сэдвийг Австрийн урлаг, нийгмийн нэрт зүтгэлтэн Э.Шиканедер нь К.Виландагийн 1786-1789 онд хэвлэгдэн гарсан “Жинистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд” хэмээх уран зөгнөлт туульсын түүврээс авч, тухайн цаг үеийн ардын шидэт аман зохиолтой уялдуулан холбож чадсан юм. Цомнол анхнаасаа герман хэл дээр бичигдсэн бөгөөд үйл явдлууд, баатрууд бүгд нууцлаг ертөнцийг эрэгцүүлсэн маягтай, уран сэтгэмжийн аргаар бүтээгджээ. Үлгэрийн гэмээр энэхүү гэнэн сэдвийг В.А.Моцарт хөгжүүлэн хүний зан араншин, ёс суртахууны асуудлыг хөндсөн гүн гүнзгий философийн эрэгцүүлэл болгон хөгжим бичжээ.

Хоёр бүлэг, арван нэгэн үзэгдэлт “Увдист лимбэ” дуурийн анхны тоглолт нь 1791 оны есдүгээр сарын 30-нд Вена хотын “Ауф дер Виден”театрт даруухан болсон бөгөөд түүнээс хойш хоёр сарын дараа В.А.Моцарт тэнгэрт хальсан түүхтэй. Харин манай улсад 1993 онд анх удаа УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар “Увдист лимбэ” дуурийг найруулан тавьсан юм.

Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын “зиншпиль” хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л В.А.Моцартаас гаралтай аж. Хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг илэрхийлэх техникийн боломжийг В.А.Моцартын шаардлагын дагуу хэвээр үлдээж тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг Монгол маягаар шийдсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан ч В.А.Моцартын эх орны уран бүтээлчид гайхалтай сайхнаар хүлээн авч Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг цохон тэмдэглэж байсан түүхтэй.

2000 оноос найруулагч Г.Эрдэнэбаатар эл дуурийг дахин шинэчилж тавихаар шийдсэн бөгөөд “Монголын дуурийг дэмжих Германы анд нөхдийн холбоо”-той хамтран үзэгчдэд дахин хүргэж эхэлжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Богема” дуурийг Н.Туулайхүү, Ц.Тэлмүүн-Очир нар удирдана

27/11/2025
Дуурь Урлаг

Маргааш “Чингис хаан” дуурийг тоглоно

20/11/2025
Дуурь Урлаг

Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно

12/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайантын пүүзийг дуудлага худалдаагаар дор хаяж 10 сая ам.доллароор зарахаар болжээ

18/12/2025

Майкл Жорданы байшинг гэр музей болгоно

18/12/2025

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна

18/12/2025

Алдарт жүжигчин Брэд Питт 62 нас хүрлээ

18/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.